Хотын захирагчийн албаны дарга Баянцагаан багт ажиллав

2017 оны 02 сарын 04

Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал болон аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг, Хотын захирагчийн албаны Захиалагч инженер Б.Одгэрэл, “Эрдэнэт ус-Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн зэрэг холбогдох албаны хүмүүс Баянцагаан багийн ПДУ-ийн хэсэгт хийгдсэн дулааны шугамын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцлаа. 

Тухайн үед буюу 2014 онд Улаанбаатар хотын “Их хөгжил констракшн” ХХК  концессийн гэрээгээр энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тус компани шугамын дулаалгын ажлыг чанарын шаардлага хангахааргүй хийсэн байх тул газар дээр нь ийнхүү очиж ажиллав. 

Энэ шугам ашиглалтад орсноор Банцагаан багийн ПДУ-ийн айл өрхүүд байшингаа төвийн дулаан цэвэр бохир усанд холбож тав тухтай амьдрах боломж бүрдэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top