Улс төрд шилдэг эмэгтэйчүүдийн орон зай үгүйлэгдэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 06

  Монголын улс төрд эрчүүд нь эмэгтэйчүүддээ орон зай олгохгүй байна гэдэг шүүмжлэл өрнүүлж, нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Үүний хүчинд ч өнөөдөр түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн парламентад сууж байна. 2000 оны сонгуулиар найман эмэгтэй УИХ-д сонгогдож байсан бол, 2004 оныход тав, 2008 онд гурван эмэгтэй сонгогдон ажилласан байна. 2012 онд есөн эмэгтэй гишүүн сонгогдсон бол энэ парламентад  13 эмэгтэй гишүүн бий.

Эмэгтэйчүүд жижиг гэж орхилгүй эрчүүдийн олж хараагүй асуудлуудыг харж шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэдэг. Эмэгтэйчүүд амьдралд ойрхон асуудалд ханддаг. Улстөрд шударга, хариуцлагатай байж, авлига авдаггүй гэхчлэн олон асуудалд тэдэнд нэмэх оноо өгч ирсэн. Тийм ч үүднээсээ өнөөдөр Монголын парламентын 20 хувьд нь эмэгтэйчүүдийн төлөөлөл сууж чадлаа. Гэвч эмэгтэйчүүд өнөөдөр улс төрд үүргээ хэр гүйцэтгэж чадаж байна вэ. Улс төрийн хатан ухаан гаргаж, эрчүүдийн алдаа дутагдалыг засч залруулж чадаж байна уу гээд тэдэнд асуулт тавимаар байна. Нэгэнт л хуулиар давуу эрх олгож, квот хүртэл тогтоож хуульчилсаны хувьд тэднээс хариуцлага нэхэх учиртай.

Харамсалтай нь хууль батлах гэхээсээ илүүтэй төлөвшөөгүй, улс төрийн туршлагагүй, хууль батлалцах хэмжээний улс төрч цөөхөн харагдаж байна. Сүүлийн жилүүдэд парламент дахь эмэгтэйчүүд тооны хувьд нэмэгдсэн ч чанарын хувьд шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. Төрийн ордонд архидан согтуурдаг, тамхи татдаг, хуулиа зөрчдөг, хуйвалддаг, авлига өгдөг, урваж шарвадаг гээд эрчүүдээс гардаг бүхий л муу бүхэн манай эмэгтэй улс төрчдөөс гарч байна. Уг нь тэднийг эрчүүдээс арай өөр байгаасай гэж ард түмэн сонгосон.

Ардчилсан хувьсгалаас хойш 20-иод жилийн турш цөөхөн хэдэн эмэгтэй парламентад сонгогдон ажилласан. Г.Уянга шиг урваж шарвадаг, бусдынхаа хувийн нууцыг задруулдаг, Л.Эрдэнэчимэг шиг архидан согтуурдаг, авлига өгдөг улс төрч өнөөдрийг хүртэл байгаагүй юм шүү. Эмэгтэй гишүүд маань биеэ авч явах тал дээр эрчүүдээсээ ч дор харагдаж байгаа. Төрийн хүний хувьд ёслолын хувцас өмсөх, дээд зэргийн өндөр ёс суртахууныг харуулах ёстой. Өмссөн зүүсэн хувцаснаас нь авхуулаад өөлөх юм манай эмэгтэйчүүдэд ихтэй байна. Гадаадад айлчлал хийхэд тэд монгол эмэгтэй хүнийг, эмэгтэй улс төрчдийг төрийн хэдэн түшээдээр минь төлөөлөн хүлээн авна. Хувцаслалт, биеэ авч явах энгийн зүйлээс эхлээд хангалтгүй байгаа манай эмэгтэйчүүд төрийн жолоог барилцана гэдэг хатуу тоглоом ч байж мэднэ. 

Өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн салбарын амин сүнсийг ойлгож яваа эмэгтэйчүүд алга. Багш, эмэгтэйчүүдийн цалин хамгийн доод түвшинд байна. Үүнийгээ дагаад эрүүл, мэнд боловсролын салбар унасан. Энэ нь эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад цөөн явж ирсний гор ч байж мэднэ. Эрчүүд уул уурхай, эдийн засаг гэж ярихаас, эрүүл мэнд, боловсролын салбарт төдийлөн анхаардаггүй. Эмнэлэг, сургуулийн үйлчилгээ сул байгаа нь цаанаа цалин хөлстэй нь холбоотой билээ. Сайн багш, эмч нар хувийн хэвшилд очиж, улсын эмнэлэг сургуулийн чанар муудсан. Үүнийг ойлгох, эмч багш нарын цалин нэмье гэж чанга дуугарч байгаа эмэгтэй улс төрч алга. Эрчүүдээ аялдан дагалдсан, амыг нь харсан хүүхнүүд л ордоноор дүүрэн байна. Бизнес эрхэлдэг хэдэн хүүхэн улс төрч эмэгтэйчүүдийн төлөөлөл болон сууж байна. Сономын Удвал гуай шиг, Д.Мөнхөө гуай шиг улс төрч, оюун санааны их тээгч эмэгтэйчүүдийн орон зай улс төрд үгүйлэгдэж байна. Төлөвшсөн, хариуцлагатай, ёс зүйтэй, бүр шинжлэх ухаанч тийм эмэгтэй улс төрчдийг бид хүснэ.

Эмэгтэйчүүдээ муучлахдаа биш. Тэднийг зөв байж, улс төрийн хатан ухаанаар улсыг жолоодоход өөрсдийн хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна. Сайн эмэгтэйчүүд төрийн эрхэнд гарах нь Монголын хөгжилд гэрэл гэгээ авчирна. Монголын түүхэнд төрийн жолоог атгаж явсан шилдэг эмэгтэй удирдагч олон байсан юм шүү.

Т.Амартүвшин 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.243) 2017 оны 02 сарын 10

90 оноос хойшхи үе үеийн төрд олон бүсгүйчүүд гарсан ч үнэхээр төрийн хүний шинжийг агуулсан мэдлэгтэй, хувийн амбийцгүй, ноён нуруутай бүсгүйчүүд цөөн байлаа. Мөнхөө гуай, Дулбаагийн Алтай, М. Батчимэг нарын цөөхөн бүсгүйчүүдийг л би шударга, зарчимч, оюунлаг гэж үнэлдэг. Уг нь түүхэн сурвалжаас ч тэр, амьдрал дээр ч тэр эмэгтэй хүн, эх хүн бол тэсвэр тэвчээртэй, нинжин сэтгэлтэй, алсын хараатай байдаг. Сайн гүйцэтгэгч, сайн шийдвэр гаргагч, сайн сайхныг бүтээгч байх ёстой. Гэхдээ орчин үед дан ганц сэтгэл, эх оронч үзэл байлаа гээд төр удирдаж болохгүй нь гэдгийг бид харж ойлгосон баймаа

0  |  0
Цэцэгмаа(202.179.31.117) 2017 оны 02 сарын 09

Одоогийн эмэгтэй УИХ гишүүдээс Ц.Цогзолмаа гишүүн л үг хэлж харагддаг. Бусад эмэгтэйчүүд улс төрд мэдлэг арай л нимгэн юм шиг ээ Бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд арай өөр болох байх аа. Г.Уянга УИХ-ын гишүүн асан уул нь зоригтой шүүмжилдэг нэг юм бодогдуулдаг байсан шүү. Төрийн жолоог хатан ухаанаараа залалцах нь та бүхний үүрэг шүү. Эмэгтэйчүүдийг ямагт дэмждэг итгэлийг зүтгэлээр хариулах хэрэгтэй шүү

0  |  0
Лхагва(103.26.193.167) 2017 оны 02 сарын 08

Б.Дэлгэрмаа. Батчимэг.Арвин.С.Одонтуяа. .Оюунгэрэл, Ганди Нарантуяа гээд чадвартай өөрийн толгойтой чамбай улс төрч эмэгтэйчүүд байнаа байна.Харамсалтай нь одоогийн конопны улс төрч хүүхнүүд чинь яг үнэнийг хэлэхэд зорилго чиглэл үүрэгээ ч мэдэхгүй хүмүүс юм даа. Бас нэг харамсалтай нь мэдлэг нь тун нимгэн улс юм даа чаавас

0  |  0
Зочиэ(27.123.214.115) 2017 оны 02 сарын 08

Манайд улсад мундаг бүсгүйчүүд олон бий. Харамсалтай нь тэд эрчүүдтэй өрсөлдөөд гарч ирэх боломж хомс. Намуудын жагсаалтаар зөвхөн эмэгтэйчүүд ордог, тэр эмэгтэйчүүдээ намынхаа гишүүдээс тодруулдаг байж болохгүй юу? Б. Дэлгэрмаа, Ц. Энхтуяа, Батчимэг, Содонтогос, Энхбайгаль, Нэргүй, Наранцэцэг, Арвин, Үүрийнтуяа, Одонтуяа...гээд АН-д олон шилдэг бүсгүйчүүд бий шүү.

0  |  0
Зочиэ(27.123.214.115) 2017 оны 02 сарын 08

Манайд улсад мундаг бүсгүйчүүд олон бий. Харамсалтай нь тэд эрчүүдтэй өрсөлдөөд гарч ирэх боломж хомс. Намуудын жагсаалтаар зөвхөн эмэгтэйчүүд ордог, тэр эмэгтэйчүүдээ намынхаа гишүүдээс тодруулдаг байж болохгүй юу? Б. Дэлгэрмаа, Ц. Энхтуяа, Батчимэг, Содонтогос, Энхбайгаль, Нэргүй, Наранцэцэг, Арвин, Үүрийнтуяа, Одонтуяа...гээд АН-д олон шилдэг бүсгүйчүүд бий шүү.

0  |  0
123(202.131.227.50) 2017 оны 02 сарын 08

Янжмаа, С.Удвал, Д.Мөнхөө, Э.Оюун

0  |  0
Pkxny(124.158.112.56) 2017 оны 02 сарын 08

Дээрээс л эр эм хүний ухааны ур биеийн бярыг зохицуулж өгчээ. эмэгэтэйчүүд үзийн үедл эрчүүдээс ямагт хоцрогдмол ухаан муутай байж.төр барих тухай яриадч хэрэг байхгүй гэдгийг тун муухай нотлоод өгсөн. одоо юуун хорин хувь ерөөсөө эмэгтэйчүүдийг их хуралд оруулахгүй байх хэрэгтэй тэглээ гээд муудах юм байхгүй. Хоёрын хооронд ганц нэгээр яаадгын үхсэн хойноо.

0  |  0
altan(103.23.51.3) 2017 оны 02 сарын 07

munhuu guai shug gaihaltai uhaantai hvniig olohgvi . uls turd baih geed bgaa hvmvvs ter hvnees asuuj baih heregtei.

0  |  0
Завхан аймаг (117.198.217.46) 2017 оны 02 сарын 07

Улс торд гарсан хэдэн эмэгтэйчуудээ битгий сайн муу хэлээрэй Цомоороо торийн толоо зутгэж яваа байхаа Манай эмэгтэйчууд мундаг ш дээ Монгол хатан ухаанаар асуудалд хандаж чадварлаг ажиллана гэж итгэж байна

0  |  0
zochin(202.131.227.50) 2017 оны 02 сарын 07

Хувцаслалт гэдэг бол бусдыг хүндэтгэж байгаагийн илэрхийлэл юм. Албаны хувцаслалт гэж юу байдаг талаар ойлгохгүй, ийм л эмэгтэчүүд УИХ-д байна шүү дээ.

0  |  0
Saraa(77.53.180.121) 2017 оны 02 сарын 06

Anujin l garah baisan yum! Anujin bol medlegeeree bol mundag , uhaantai ch huuhen

0  |  0
зочин(66.181.186.215) 2017 оны 02 сарын 06

Их л үнэн зүйл гарган бичсэн байна. Сүүлийн 26 жилд үнэнхээр С.Удвал, Д.Мөнхөө гуайн дайны байг гэхэд улс орныхоо төлөө тууштай дуугарчихдаг, түүндээ гуйвалтгүй зогссон эмэгтэй үнэхээр төрж гарсангүй..

0  |  0
nn(150.129.141.225) 2017 оны 02 сарын 06

undarmaa,oyunchimeg,amarzaya shig geech...

0  |  0
Чулуунбат Уранчимэг.(213.222.154.177) 2017 оны 02 сарын 06

Бодох ёстой юм биш уу,унэн зев бичсэн байна.

0  |  0
Zochin(66.181.191.17) 2017 оны 02 сарын 06

Unen shuu. Odoogiin ikh hurald emegteicuudiin duu khooloi bur ogthon ch baikhgui baigaa

0  |  0
ххх(66.181.185.73) 2017 оны 02 сарын 06

тиим ээ.Ийм мундаг эмэгтэйчүүд үнэхээр үгүйлэгдэж б.а. Боловсрол мэдлэг,биеэ авч явах байдал бүх талаараа эд нар мундаг хүмүүс бжээ. Одоо их хуралд бгаа энэ хэд ёстой ичмээр юм.

0  |  0
Irgen(202.131.249.138) 2017 оны 02 сарын 06

Unen shuu dee. Omnoh parlamented baisan Uyanga, Erdenechimeg shig emegteichuud bas deer ni odoogiin parlamentad baigaa shig iim emegteichuud garch ireh yum bol bidend ogt hereggui. Iim huuhnuud garhc ireh yum bol emegteichuudiin kvot geech yumiig burmoson boliulah heregtei. Niigemd unendee mundag mundag ulstorch geheer emegteichuud mash olon baina shuu dee. Ardchilsan namiin Batchimeg, odoogini sangiin ded said Bulgantuya, AN-iin Odontuya, delhiin banknii Altantsetseg geed mundag, chadaltai, bair suuritai, ner hund saitai, bolovsroltoi emegteichuudeer toloolluulmeer baina.

0  |  0
zuv(202.9.40.61) 2017 оны 02 сарын 06

Manai niigemd emegteichyydin oruulj baigaa huvi nemer asar ih ym. Darga boloh deeree tulahaar erchyyd ni boldog tul kvot gej ym gargaad baigaa gej oilgoj baina. Odoogin uls torch hyyhnyyd oor oorin salbart chamgyi amjilt gargasan bolood l ard tymni elch bolson baih. Suraltsana biz. Udval gej neg ih hynd ylger duurialal boloh hyn baisan ym u. Dargin alban tushaalaa ashiglaad hynii zohiolig oorin nereed gargaad, olon hyntei suuj niilbaisan hyn gej bicheed baisan bish bilyy. Monhoo ni bolohooroo baahan hyn surgasan, tiim baih estoi iim baih estoi geh mortoo hyyhdyydee hymyyjyylj chadaagaagyi nege

0  |  0
zochin(122.201.26.171) 2017 оны 02 сарын 06

Manai niigemd emegteichyydin oruulj baigaa huvi nemer asar ih ym. Darga boloh deeree tulahaar erchyyd ni boldog tul kvot gej ym gargaad baigaa gej oilgoj baina. Odoogin uls torch hyyhnyyd oor oorin salbart chamgyi amjilt gargasan bolood l ard tymni elch bolson baih. Suraltsana biz. Udval gej neg ih hynd ylger duurialal boloh hyn baisan ym u. Dargin alban tushaalaa ashiglaad hynii zohiolig oorin nereed gargaad, olon hyntei suuj niilbaisan hyn gej bicheed baisan bish bilyy. Monhoo ni bolohooroo baahan hyn surgasan, tiim baih estoi iim baih estoi geh mortoo hyyhdyydee hymyyjyylj chadaagaagyi nege

0  |  0
zochin(202.72.247.14) 2017 оны 02 сарын 06

odoo tegeed haana hen bna

0  |  0
Top