Хэлгүй бацаан хэлд оржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 07

Баянголын босоо С.Эрдэнэ гэвэл тэр дүүргийн нохой ч андахгүй. Учир нь сүүлийн гурван сонгуульд тэрээр Баянголд босоо байж УИХ-д сонгогдсон юм. Бүтээн байгуулалт хийж,  эрийн сайндаа ч дарааллан сонгогдоод байгаа юм биш гэдгийг тэндхийн хүмүүс хэнэггүй хэлдэг. Баянголын ИТХ тэр чигтээ С.Эрдэнэ гишүүний ах, дүү хамаатан садан, найз нөхөд, хамтран зүтгэгчдээр дүүрсэн гэдэг. Ерөнхийдөө Баянголд өөрийн өрсөлддөг тойрогтоо өөрсдийн хүмүүсээ уусгаж байр сууриа баттай болгосон гэсэн үг. Мөн жил жилийн сонгуулиар С.Эрдэнийн сонгуулийн ажлаар явж байна хэмээн мөнгө тарааж явдаг гэх цуурхал сүүлдээ бодит үйлдэл болох нь нотлогдсон. Ардчилсан намын даргын сонгуулиар ч гэсэн тэднийг үздэггүй “Буян” Жагаа ах нь хүртэл түүний төлөө буян хийж яваа нь харагдсан.


Арчилсан намын даргаар сонгогдоод удаагүй байгаа С.Эрдэнэ тэргүүтэй ардчилсан нам ээлжит хуралдаанаа өнөөдөр хийсэн. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Мөн энэ үеэр “Нүүрс хөтөлбөр” хэрэгжүүлэх хүрээнд мөнгө завшсан хэмээн шүүхээс ял сонссон Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн тухай ам нээлээ. АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн асуудлыг хэлэлцлээ.


Түүний өмгөөлөгчөөр дамжин АН-ын бүлэгт захидал ирсэн байна. Энэ захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан мөн гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан байгаа юм байна. Гэр бүлийн хүн нь хүнд өвчтэй байгаа зэрэг олон шалтгаануудыг дурдсан байна. Бүлгийн улс төрийн албан ёсны байр суурийг одоогоор илэрхийлэх боломжгүй гэж үзсэн учир гишүүдийнхээ хувиар прокурорт хандахаар боллоо” хэмээн хэллээ. Нэгэн цагт нэг намын нөхдүүд, нэг зааланд намаа төлөөлөн сууж байсан нөхрөө хүнд байдалд байгааг нь одоо л мэдэж байгаа мэтээр ярьж, худлаа үнэн анхаарлаа хандуулсан болохгүй бол шинэхэн даргын суудалд нь нөлөөлөх нь гарцаагүй гэдгээ нотоллоо. Мөн “Мэргэжлийн засгийн газар байгуулагдаад 200 дахь хоногтоо ажил нь явагдаад дуусаж байгаа. Бид энэ хооронд юу хийж бүтээсэн, улс орны эдийн засагт ямар өөрчлөлт гаргав гэдэгт дүгнэлт гаргана” хэмээн мэдэгдлээ. Тэгвэл түүнийг ийм яриа хийж байх хойгуур Мэргэжлийн засгийн газар УИХ-ын чуулганаар хүүхэдтэй эхчүүдэд зориулсан нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуульд шинэчлэлт оруулж төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор тус бүрд нь 1.5 жилийн нийгмийн даатгалын шимтгэл тооцож байх хуулийн төсөл баталсан юм. Харин энэ асуудлаар хамгийн түрүүнд дугарч байх ёстой хүний нэг бол яах аргагүй нэгэн цагт Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга хийж байсан С.Эрдэнэ гишүүн өөрөө билээ.


Мөн нэгэн цагт Н.Алтанхуяг сайдыг суудлаас нь огцруулахад мөн ч их хичээл зүтгэл гаргасан тэрээр өнөөдөр даргын суудлаараа далайлган хоолны ширээний ард суулган эвтэй дөрвөн амьтан бэлэглэн дарамталж байгаа харагдсан. Нөгөө чухамгүй үзэн ядаад байсан Н.Алтанхуяг нь ч гэсэн ханд нь дарагдсан бололтой сүрхий байсан гэнэ.


Нэг ёсондоо энэ бүхэн С.Эрдэнийн өдрийн бодол, шөнийн зүүд болж ирсэн ерөнхийлөгчийн суудалтай л холбоотой ажил юм. Ердөө гуравхан сарын дараа ерөнхийлөгчийн сонгууль явагдах гэж байгаа тул одооноос бэлтгэл ажлаа хийж замаа цэвэрлэн суугаа нь энэ юм. Ямар ч байсан “Хэлгүй бацаан хэлд орлоо” гэдэг шиг гэнэт л улс төр яриад эхэллээ.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gishuun(66.181.185.126) 2017 оны 02 сарын 07

Нэг нохой ДЭМИЙ ХУЦАХАД нэлээн хэдэн нохой ДАГАЖ ХУЦНА”

0  |  0
Анхны хурлаа хийж . (202.9.43.23) 2017 оны 02 сарын 07

Анхны хурлаа ч хийж чадаагүй энэ амьтны дарга хийдэгч. Дампуурал байлгүй дээ яанадаа зайлуул

0  |  0
зочин(103.26.193.172) 2017 оны 02 сарын 07

Хулгайч даргатай АН ингээд өнгөрчээ, гоё доо,

0  |  0
Ardchilliin partizan(202.70.46.211) 2017 оны 02 сарын 07

Eooe daraagiin bodol zuud n yu gevee. Munkh tenger min ednuusiig nirgeed uguuchee. Ene nahaal baliar amitanaar ulsaa udirduulah vii dee. Munguuruu diileed suuchihiig baig gehgui l um bna lee. Gehdee tuunees n umnu nirgeed uguusei. Yamar tsaisan gar geech ve, eoooe.

0  |  0
T(202.9.43.92) 2017 оны 02 сарын 07

Erdene ehneesee odoog hurtel bayangol duurgiin irgediig yalanguya gertee ajilgui suugaa hugshchuudiig handgaitad baidag amraltiin gazar luugaa unegui autobus gargaj udue shunugui zuuj baij mungu taraaj avilgal ugch baij sanaliig iluu avdagiig bayangolchuud andahgui. Ardchilsan namiinhan dargiin songuuliaraa shinechlel hiilee gej yarih yum. Ene ugneesee icheechee. Nuguu l C.Erdene bas l avilgalaa ugsuur l sanal avsan. Yamar shinechlel haana bainaa. Ardchilsan holboond C.Erdenees uur hun baihgui yu. 1000., 1000 zaluuchuudaas negiig tavichih uujuu setgelgui baij. Niigmiin daatgaliig huviinhaa yum

0  |  0
zochin(202.179.25.59) 2017 оны 02 сарын 06

Erdene ch harin hel bolovsroltoi mash hariutslagatai hun shuu Hoolond nuhduu oruulahad ulun baagiinuud yasan ih gedes ni honholzoj baih yum

0  |  0
Hi(178.165.130.183) 2017 оны 02 сарын 06

Ovoo tsusaldag, gudardag garuud ymaa

0  |  0
zochin(202.9.42.43) 2017 оны 02 сарын 06

MANgaruud tegej l bai

0  |  0
123(202.131.252.209) 2017 оны 02 сарын 06

Эрдэнийг толгойдоо гаргаж, өөрсдийгөө нүхэнд унагасан АН-ынхан минь ум ма ни бад ми хум боллоо доо ...

0  |  0
Top