Биднийг хэн удирдаж эхлүүлсэн, хэн үргэлжлүүлсэн, хэн үргэлжлүүлэх вэ?
Түүхийн эхлэлээс ярьвал дэндүү урт түүх болно. Тэгэхээр БНМАУ-ын анхны бөгөөд сүүлийн ерөнхийлөгч П.Очирбат хэмээх эрхмийн төр барьсан он жилээс эхэлье. 1992 онд МАХН-аас сонгогдон Ерөнхийлөгч болж нэг жил ажиллаад улмаар 1993 онд ардчилсан хүчнээс нэр дэвшиж, МАХН-аас нэр дэвшигч Л.Түдэвтэй өрсөлдөн ялалт байгуулж, ардчилсан Монгол Улсын анхны ерөнхийлөгч болж байлаа. Монголын анхны Ерөнхийлөгч хэмээх тодотголоор одоог хүртэл нэр хүндтэй эрхэм хэвээр байдаг ч түүнийг төр барьсан долоон жилийн хугацаанд Монгол Улс ёстой модоо барьж байсан гэдэг. Дэлгүүрийн лангуун дээр давс, худалдагч хоёроос өөр зүйл байхгүй өлсгөлөнгий үе байсан түүхтэй. П.Очирбат төр барьж байх үедээ санаачилсан сайн, муу хоёр талтай хөтөлбөр нь “Алт” төсөл тухайн үед гарын арван хуруунд багтахаар аж ахуйн нэгж алт олборлож Монгол банкинд 806 кг алт тушаадаг байсан бол 2005 он гэхэд 130 гаруй аж ахуйн нэгж 16 мянга шахам алт тушааж байсан нь маш том өсөлт юм. Ийнхүү Монгол банкны алтны нөөц өсөж Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай нөлөө үзүүлсэн. Тэгвэл муу тал нь 550 гаруй гол, 500 шахам нуур, 1600 гаруй булаг хатаж, ширгэж алга болсон хар мөртэй хөтөлбөр юм. Өөрөө ч зүгээр суусангүй хятадын нэгэн компанид 800 мянга орчим ам.доллараар алтны орд зарж байсан түүхтэй.
Монгол банкны алтны нөөцийг 20 дахин өсгөсөн.
Харин түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Н.Багабандийн эрин үе эхэлсэн билээ. Түүний засгийн газарт Ц.Элбэгдорж хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан сонин түүхтэй. Ер нь түүний үед хамгийн их засаг солигдсон түүхтэй. Тохироо бүрдсэн, таалагдсан нэгнийгээ хөнгөхөн түлхээд, өөд нь татчихдаг байсан гэхэд хэлсдэхгүй. Энэ хүний үед янз бүрийн хэл ам их байдаг ч түүн дээр туссан хэл ам бага байдаг байлаа. Монгол Улсын иргэд тартагтаа тултлаа ядуурч, эдийн засаг тултлаа унаагүй байдаг юм. Тиймдээ ч 2000 онд ДНБ 632.5 тэрбум төгрөг байсныг 2005 онд Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэж өгөх үед 1.329.1 тэрбум төгрөг болтлоо өссөн байжээ. Ямартай ч Монгол Улсын иргэд өлсөж үзээгүй үе байсан.
Монгол Улсын ДНБ хоёр дахин өссөн
Монгол улсад 1997-2000 оны үед сөрөг хүчин л бүхнийг шийддэг талтай байлаа. Харин 2000-2004 онд ерөнхий сайд нь хамгийн том хүн байлаа. Улмаар 2004-2005 онд парламентын засаглалтай, Их хурлын дарга л бүгдийг шийддэг улс болсон. Гэхдээ удсангүй 2005 онд Ерөнхийлөгчгүйгээр асуудлыг шийдэж чаддаггүй боллоо. Энэ нь мэдээж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай зайлшгүй холбоотой юм. Түүнийг төр барих хугацаанд Монголчууд ядарч, задарж ч явсан. Тухайн үедээ улс төрийн тавцанд үргэлж босоо байсан эрхэм төрийн эрхийг атгаж эхэлмэгцээ замаа цэвэрлэж өөрийн нохдоо хооллож эхэлсэн гэгддэг. Н.Энхбаяр өөрийг нь шүүмжилсэн нэг бус хүнийг шүүхэд өгч шийтгүүлсэн байдаг. Тэрээр төр барих хугацаандаа хуучин Зөвлөлтөд төлөх ёстой байсан өрийг Одоогийн ОХУ-д тохиролцож төлж барагдуулсан, Монгол Улсын иргэн газар хувьчлах асуудлыг шийдсэн зэрэг түүхэнд бичигдэж түүнийг ямар хүчирхэг улс төрч вэ гэдгийг харуулсан. Ард түмэн энэ үед өлсөж үзээгүй хэвээр л байлаа. Энэ нь Н.Багабандийн түүнд үлдээсэн эдийн засгийн тогтвортой байдлын гавьая юм. Жинхэнэ олигархи далд, ил луйварчин ямар байдгийг утгаар нь харуулж чадсан түүний гавьяа, гай хоёр тэнцүүхэн юм.
Монгол Улс, ОХУ-ын их өрийг тэглэв.
2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэр лүү нь дайрч орон АТГ-ын албан хаагчид хөл, гарыг нь годолзуулан баривчилж явав.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр 2009 оны зургадугаар сарын 18-нд Ц.Элбэгдорж тодров. Сэтгүүлч мэргэжилтэй хүн гэдгээ төгс ашигласан түүний сонгуулийн сурталчилгаа дэндүү ардчилсан байлаа. МАХН-аас залхсан залуучууд, иргэдэд ч алс холын Америк улс шиг ардчилалтай болно гэдэг нь их ойрхон мэт санагдаж бүгдээрээ л Монголоо бодож сэрцгээх болов. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний тархийг угаах түүний санаа ч маш амжилттай хэрэгжиж түүний хүчийг улам нэмсээр өнөөдрийн Монголыг бий болгосон юм. Түүний бий болгосон Монголын нийгэм энхтайван, хүний эрхийг дээдэлдэг зэрэг дурьдаад байвал дуусахгүй олон сайхан зүйлтэй байх байсан. Гэхдээ харамсалтай нь тийм зүйл болсонгүй мөрөөдүүлж, амлаж, амрааж байгаад ард түмнийг чимээгүйхэн шулж дуусгасан. Түүний төрд ар, өврийн хаалга татаас, түлхээс улайм цайндаа гарч Монгол Улсын төрийн албанаас эхлээд хувийн байгууллага хүртэл янхандалт, цүнх барьж гүйдэг зусарч нөхдөөр дүүрэх болсон. Н.Энхбаярын үед дургүйг нь хүргэсэн нэгнийг шоронд аваачаад хийчэхдэг байсан тогтолцоог Ц.Элбэгдорж улам дэлгэрүүлж жинхэнэ утгаар нь ашиглаж байгааг та бид харж байгаа. Нэг ёсондоо өмнөх гурван Ерөнхийлөгчөөс хамгийн муу намтартай төрийн суудлаасаа буух гэж байгаа эрхэм бол Ц.Элбэгдорж гэх эрхэм юм. Одоо Монгол Улс янхандалт, архидалт, ажилгүйдэл, ядуурал, зэрэг нь хямралаа дийлэхгүй дампуурах улсын тоонд зүй ёсоор багтаж байгаа үзүүлэлт юм. Одоо болсон гэсэн юм шиг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ч гэсэн цагаандаа гарч Монгол Улс дампуурч байгаа гэсэн юм яриад явж байсан. Бид өмнө нь олон зүйл үзсэн ч Монгол Улсын хамгийн их дампууралтай хэцүү байсан цаг үе бол Ардчилсан нам дийлэнх болж сонгогдсон араас нь Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болсон үе юм.
Монгол Улсын эдийн засаг хямарч, авилга, хээл хахууль ил цагаандаа гарч төрийн алба хамаатан садан, янаг амрагаар дүүрэв. Ийм тогтолцоо Монголын нийгэмд бий болов.
Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Монгол Улсад жинхэнэ агуу удирдагч хэрэгтэй. Улс орныхоо төлөө зоригтой шийдвэрийг улстөрчид биш ард түмэн бид гаргах цаг ирж байна.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 15 )
хамгийн муу, хамгийн арчаагуй нь одооны энэ хун.арай дэндуу.
Өөрийнхөө дүгнэлтийг битгий хамаагүй тавьж бай. Энэ бол зөвхөн чиний л бодол сэтгүүлчээ. Элбэгдорж ерөнхийлөгчийн санаачилж хийж хэрэгжүүлсэн ажил үнэхээр их байдаг юм шүү. Чи эсвэл нэг нүдээрээ зөвхөн мууг нь хараад байж магадгүй. сайн зүйлсийг нь олж харахыг хичээ
Ингээд бүгдийг нь мэдээд байгаа юм бол шалгуулаад буудчихаач эээээээээээ
Xamgin tom hulgaich BAGABANDI ELBEGDORJ hoer vu hiisen we Tetim vg heldeg BAGABANDI xamgin avultai hvn shvv Oyutolgoigoos BAGABANDI zailaarai xulgaich min
elbegdorj mongoliig suiruulsen
ЭНЭ 4 ЗУГЭЭР Л АЗТАЙ ХУМУУС. ЯМАР Ч БАЙСАН АМИН ХУВИА Л ИХ ХИЧЭЭДЭГ БАС ДЭЭР НЬ ШУНАЛЫН ТУЛМУУД... ЛАВ Л ЭХ ОРОНЧ ХУМУУС БИШ.. ЭВ НЭГДЛИЙН ИЛЭРХИЙЛЭГЧ БYР БИШ... ЕЕРСДЕЕ БОЛ ГЭМГУЙ ЦАРАЙЛЖ МОНГОЛЫГ МААНЬ ГАДААД YЗЭМЖ САЙХАН ХАРАГДУУЛЖ ДОТООД МЕН ЧАНАРЫГ УГААСАА ОЙЛГОХ ЧАДВАРГУЙ НЬ БАТЛАГДСАН..... ТОВЧДОО НИЙТЭЭРЭЭ ГУРАВХАН САЯ АРД ТYМНИЙ ДИЙЛЭНХ ОЛОН НЬ ЯМАР ИХ СЭТГЭЛИЙН ЗОВЛОНТОЙ БОЛГОЖ YЛДЭЭВ ДЭЭ.... ОДОО YЛДСЭН НАСАНДАА ДОРВИТОЙХОН БУЯН ХИЙХ НЬ Л ЗЕВ БОЛОВ УУ ДАА.... ЕРШЕЕГЕЕРЭЙ ЕРЕНХИЙЛЕГЧИД МИНЬ. ЕРЕНХИЙЛЕГЧ ХYН МАГТААЛ СОНСОХГУЙ НYД АНИХ ЕСТОЙ.....
тэнгис гээч мэдэхгүй юмаа бичлээ гэж бодож байна даа.
Бүгд л луйварчид шүү дээ. Очирбат ард түмнээс өгсөн хаусыг газартай нь Эм Си Эсд сая доллараар зарж хаусыг бульдозероор буулгуулж ард түмнээ доромжилсон. Уул уурхайг гадныханд өгөх луйврыг хэрэгжүүлсэн. Багабанди архины үйлдвэрүүдийг татвараас чөлөөлж өөрийн найз САПУ Жамъяансүрэн мэтийг гааруулсан, Энхбаяр автлгалын загалмайлсан эцэг, сайд нарын суудлыг анх үнэлж эхэлсэн, гаалийн Баатарыг төрүүлсэн, Элбэгдорж хүзүүгүй байж наадмаар дэвж бөхийн дэвжээг гутаасан, Эрдэнэтийн 49 хувийн луйварт оролцсон.
yavj yavj ene dundaas Elbegee l mongoldoo yum hiisen dee
elbegdorj bol hamgiin adgiin amitan .
SHUDRAGA BAILDAA SETGUULCH GEGCH TENGIS EE EH ORONDOO HAMGIINUH IH ZUIL HIISEN NIEH HI ENHBAYR SHUU OLON ZUILIIG HELJ BOLNO OO TA NAR SHIG HOGIIN AMITAD HEZEECH OILGOHGUI
Putin shig l sain udirdagch heregtei bgaamdaa \m/
худалч, хулгайч нар