Иргэд малчдыг малын хөл хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна

2017 оны 02 сарын 17

Дорнод аймгийн Матад суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний гаралт нэмэгдсээр байна. Сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 50 өрхийн 628 толгой мал өвчилснөөс өнөөдрийн байдлаар 617 толгой мал устгаж, өвчний шинж тэмдэг бүхий 11 тооны малыг устгахаар ажиллаж байна. Вакцинжуулалт 100 %-тай явагдаж дууссан бөгөөд хяналтын үзлэг 95%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн Жаргалант багийн нутаг дэвсгэрт малчин Д-ын сууриас хонь, ямаа "Шүлхий өвчин"-өөр өвчилсөн нь Улсын Мал Эмнэлэг ариун цэврийн төв лабароторын шинжилгээгээр тогтоогдож, 107 ямаа, 22 хонь утсгалд оруулж ажиллажээ. Шүлхий өвчний дэгдэлт буурахгүй байгаатай холбоотойгоор хорио цээрийн дэглэмийг чангалж, иргэд малчдыг хөл хөдөлгөөн хийхгүй байхыг Сумын ЗДТГ-аас АНХААРУУЛЖ БАЙНА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Малын эмч(112.72.2.150) 2017 оны 02 сарын 20

1-рт Монголын мал эмнэгийн албыг удирдаж байгаа хүмүүст ичих булчирхай гэж байхгүй бололтой. 2-рт Үнэхээр мэдлэг, чадвар нь хүрэхгүй байгаа бол Эдийн засагч сайд, орос хэлний багш 2-тоо үнэнээ хэлэх хэрэгтэй юм. Учир нь тэр 2 л телевизээр өвчин ярьж байх юм. МОНГОЛЫН МАЛ ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГАД СУУГАА ХҮМҮҮС ИЧИГ ИЧИГ.

0  |  0
Top