Дархан сумын 1-3 дугаар багт 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

2017 оны 02 сарын 18

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын явуулын нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-иас Дархан сумын 1-3 дугаар багийн цахилгаан хангамжийн хэтийн төлөв талаар мэдээлэл хийв.

Тус компанийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Батжаргал ярихдаа: Дархан сумын 1-3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. 

2017 оны 5 дугаар сард системийн ажил мэргэжлийн уралдааны үеэр Ширээ нурууны айл өрхүүдийг шинэ шугам сүлжээтэй болгоно. Ухаалаг тоолуурыг үргэлжлүүлэн тавина. Дархан сумын 1,2 дугаар багт 2017-2018 он дамнан бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Ингэснээр төмөр замаас баруун тийшээ байрлах 1-3 дугаар багийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан асуудал найдвартай ямар ч асуудалгүй болно гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top