Дорнод: 65-аас дээш насны 2993 ахмад ”Насны хишиг” хүртэх урьдчилсан тооцоо гарчээ

2017 оны 02 сарын 20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор ахмад настанд насны хишиг олгох журам батлагдсан.


Насны хишгийг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар 65 насанд хүрсэн Монгол Улсын иргэнд олгох юм. Ахмад настны насыг тооцохдоо регистрийн дугаарын төрсөн он, сар, өдрийг үндэслэнэ 50-250,000 төгрөг олгох юм.Дорнод аймгийн хэмжээнд “Ахмад настанд насны хишиг олгох журам”-ийн  2.1д заасны дагуу сум, багийн нийгмийн ажилтан насны хишиг авах ахмад настны бүртгэл хийгдэн дуусч мөнгийг банкаар дамжуулан олгох гэж байна.Аймгийн хэмжээнд 7046 ахмад байгаагаас 65-аас дээш насны 2993 ахмад насны хишиг хүртэх урьдчилсан тооцоо гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top