Өмнөговь: 2016 оны тэргүүний сумаар Баян-Овоо сум шалгарчээ

2017 оны 02 сарын 21

УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, С.Мөнхбаяр болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Баян-Овоо суманд ажиллаа.

Сум орон нутгийн хөгжил, амжилтаараа сүүлийн 2 жилд бусдыгаа манлайлж дэд тэргүүн байрт шалгарч байсан Баян-Овоо сум энэ жил оны "ТЭРГҮҮНИЙ СУМ"-аар шалгарсныг холбогдох албаны хүмүүс гардуулан өгч баяр хүргэж амжилт хүслээ.

Мөн сар шинийн босгон дээр Засгийн газрын шагнал Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан сумын хөдөлмөрчид болон гал тахиа жилээ аймгийн АВАРГА МАЛЧИН хэмээх амжилтаар угтаж буй О.Авирмэд, Б.Батдэлгэр нарт амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top