Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2016 онд шүүхээр шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийг өмнөх онтой харьцуулсан судалгаа хийжээ.
Аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 онд 20 хэрэгт 39 этгээд шийтгүүлж байсан бол 2016 онд 15 хэрэгт 24 этгээд шийтгүүлж хэргийн тоо 5 буюу 25 хувь, шүүгдэгчийн тоо 15 буюу 38 хувиар буурсан байна.
Хэргийн ангилалаар авч үзвэл 2 буюу 13 хувь нь хүнд, 12 буюу 80 хувь нь хүндэвтэр, 1 буюу 7 хувийг хөнгөн гэмт хэргүүд эзэлж байна.
Харин хэргийн зүйчлэлийн хувьд хулгайн гэмт хэрэгт 7, танхайрах гэмт хэрэгт 4, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт 1, дээрмийн гэмт хэрэгт 1, бусдын бие махбодид гэмтэл учруулах 1 гэмт хэрэгт тус тус шүүхээр шийдвэрлэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )