Монголд зөвхөн ирэх сард төлөх 580 сая ам.долларын өр үлдээгүй энэ зөвхөн эхлэл нь. Харин энэ өрийг цагт нь төлөхийн тулд ямар ч сонголтгүйгээр ОУВС-гийн хатуу нөхцөлтэй зээл авахаас өөр сонголтгүй болоод байгаа юм. ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн хатуу нөхцөл нь зөвхөн манай улсад зориулагдсан нөхцөл биш. Эдийн засаг нь тартагтаа тулж ОУВС-д хандсан орнуудад тавьдаг нөхцөлөө л тавьсан. Бидний бодож байгаа шиг Улс орны эрх мэдлийг гартаа авч, газар нутгыг нь өөрсдийн мэдлээр булаан, “Эрдэнэт” эсвэл “Таван Толгой”-г гадны улсын мэдэлд шилжүүлэх гэсэн тийм нөхцөл ч байхгүй.
Хамгийн гол нь зардлаа багасгаж, байгаа нөөц бололцоогоо ашиглаж, халамж тэтгэмжээ багасга гэсэн шаардлага л байгаа. Яг энэ нөхцөл байдалд дараачийн боломж гэж байхгүй учраас хамгийн зөв сонголт ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хамгийн зөв гарц юм. Бид БНХАУ-аас 4.2 тэрбум доллар авах байсан ч “Далай ламаас болж алдлаа” хэмээн нэг хэсэг л хэвлэл мэдээллээр шуугисан. Энэ нь ч бараг дээр биз. Одоогийн нөхцөлд бид мөнгө өгч л байвал авах нь чухал юм шиг болов ч БНХАУ-аас ирэх энэ зээл ОУВС-ийн хатуу гэгддэг дээрх нөхцлийн хажууд хэд дахин хатуу нөхцөлтэйгөөр ирнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хятад улсаас гарах ямар ч санхүүжилт эргээд Хятадын эдийн засагт үйлчлэхээр зориулагдсан байдаг.
Тодорхой хэлбэл судлаачдын авч үзээд байгаа “Нэг бүс, Нэг зам” төсөл чинь утгаараа хэрэгжиж нөгөө бидний харамлаад үхэх гээд байдаг хэдэн ордууд чинь Хятад бизнесмэнүүдийн эзэмшил болж. Улмаар яваандаа бид Хятадын нүүрсчид болж хувирна. Өмнө нь Монгол Улс 1991 болон 2009 онуудад яг өнөөгийн нөхцөлтэй ижил зээлийг ОУВС-аас авч л байсан. Тэр үед бид Украйн, Грек, Нигер, Болив шиг төрийн эрхээ алдаж, гадныханд захирагдаж байсан удаа байхгүй. Харин ч хямралаа ардаа үлдээж эдийн засгийн тэнцвэртэй байдлаа авч үлдэн гадаад өр ч багасаж байсан. АН-ын хоёр сайд Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нар одоогийн сайд Ж.Эрдэнэбатад өр, зээлээс өөр юу ч үлдээгээгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Яг одоогийн нөхцөл байдалд ОУВС-ийн “Стэнд Бай” хөтөлбөр нь төрийг барьж байгаа МАН-ын хувьд хамгийн зөв шийдэл гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
АН-ын Засгийн газар 17.3 хувийн эдийн засгийн өсөлттэй байсан үед засгийн эрхэнд суугаад МАН-д -429 сая ам.долларын нөөцийн өрийг хүлээлгэн өгсөн энгийн нэгэн эмгэнэлт жишээ харагдаж байна. Монголчуудын хамгийн эмгэнэлтэй зан чанар нь хийхээсээ өмнө шүүмжилж суудаг зан юм. Тийм ч учраас олон эдийн засагчид энэ нь биднийг сүйрүүлэх гэж буй мэт ярьж улс төр хийж ард түмэнд буруу ойлголт төрүүлж байгаа. Мэдээж ямар ч зээл нөхцөлтэй байдаг. Хямарч байгаа нь үнэн ч янз бүрийн зүйлээр “Улс төр" хийхээ түр азнаж “эв нэгдэлтэй” байж энэ цаг үеэ даваад гарчихвал сайхан ирээдүй хүлээж байгаа нь дамжиггүй юм.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 7 )
улс төрчдийн бурууг жирийн иргэн үүрэх ёсгүй.офшортнууд мөнгөө монголд оруулж ир.тийм эх оронч юм бол.тэрнээс иргэдийн хадгаламжаас хэмжээ хамаарахгүй татвар авах нь буруу.100саяас авдгаараа ав.мөн нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг эсргүүцнэ
ОДООГИЙН АСУУДАЛ ИЙМ БАЙДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРУУДЫН ҮЕД АВСАН ӨЧ ТӨЧНӨӨН ЗЭЭЛИЙН МӨНГӨ ХААГУУР УРСЧИХАВ ТЭРНИЙГ УЧРЫГ НЬ ОЛЖ БУЦААНЖ ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТӨӨ ХИЙЖ УЛС ОРНОО ЭРҮҮЛЖҮҮЛМЭЭР БАЙНА МӨНГӨ ЛУЙВАРДСАН ХҮМҮҮСИЙГ ХҮРТЭЛ ОЛЖ ЭРГҮҮЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ БНА. ЭНЭ ОУВС-ИЙН ЗЭЭЛЭЭР ӨМНӨХ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД ДАРАА НЬ ДАХИАД Л ЭНЭ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ ХЭРЭГ ГАРНА ТИЙМ УЧРААС ӨМНӨХ ЗЭЭЛ ЮУНД ЯВСНЫГ НЭГ НЭГЭНГҮЙ ШАЛГАЖ ЗЭЭЛГҮЙ БОЛГОХ ОРЧИНГ ҮҮСГЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА.
Chi bitgi hyts
Chi bitgi hyts
Butsah zam ugui. Tatvaraa nem. Tetgeveriin nasaa nem. Zaluugaaraa tetgevert garchaad zugeer tejeelgeh sanaatai yu. Zugeer baigaarai.
Тийм шүү... Бодит байдал хүнд байгаа шүү... Яаж нэг дампуурлаа зарлахгүй үлдэх дээрээ тулсан байна... Энэ хэцүү үед байж болох хамгийн боломжийн гаргалгаа гэж үзэж байна... Юу ч мэдэхгүй зүгээр шүүмжлэх амархан... Иргэд бид ч санхүүдээ ухаалаг хандацгаая...
МАН болон түүний засаг зардлаа багасгаж, нөөц бололцоогоо ашиглаж, халамж тэтгэмжээ багасгаж чадахгүй валютын сангаар хийлгэх гээд байгаа юмуу