“Mongolia Gold 2017” хөрөнгө оруулагчдын чуулган болно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 06

 Монголын Уул Уурхайн Биржээс алтны салбарын  хөрөнгө оруулалтын “Mongolia Gold 2017” чуулга уулзалтыг энэ сарын 17-нд зохион байгуулна. Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдэхэд гарц хайх, алтны олборлолт, хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэт  техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэх юм байна.

ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР

Үндсэн хуралдаан:

1-р хэсэг: Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй

2-р хэсэг: Алтны шороон болон үндсэн ордын бодлого, шийдэл

3-р хэсэг: Алтны төслүүд, хөрөнгө оруулалт, Нөхөн сэргээлт, олон улсын туршлага

4-р хэсэг: Алтны хайгуул, Геологи судалгаа, хайгуулын эрх эзэмшигч, Ханган нийлүүлэлт

ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР/Урьдчилсан хөтөлбөр/

9.30-10.00 Төлөөлөгчдийн бүртгэл

10.00 Нээлтийн үг: МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат

МУ-ын УУХҮ-н сайд Ц. Дашдорж

10.30-11.20 1-р хэсэг: Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй:

Илтгэгчид: Засгийн газрын төлөөлөл, төрийн адбаны удирдлагууд, судлаач, мэргэжилтэнгүүд.

Хэлэлцэх асуудал:

  • Монгол улсын алтны үйлдвэрлэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Алтны салбарыг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, Алт-2 төсөл
  • Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах
  • Алтны олборлолт, боловсруулалтад дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх нь
  • Алтны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь

11.20 – 12.00 Цай & кофе завсарлагаБизнес уулзалт

12.00 - 13.00 2-хэсэг: Алтны шороон болон үндсэн ордын бодлого, шийдэл

Илтгэгчид: Төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтэн, алт олборлогч компаниудын удирдлага, төлөөлөл, судлаач мэргэжилтэнгүүд

Хэлэлцэх асуудал:

  • Шороон ордын олборлолтод тулгарч буй бэрхшээл, гарц
  • Шороон ордын ашиглалт ба тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний оновчлол.
  • Шороон ордын ашиглалтад оператор компанийн оролцоотой шийдлүүд.
  • Шороон ордод дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх нь
  • Үндсэн ордын төсөлд учирч буй хүндрэл, бэрхшээл, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг сайжруулах нь
  • Үндсэн ордод дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь
  • Шороон ордын алтыг баяжуулах шийдлүүд
  • Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт
  • Алтны уурхайн нөхөн сэргээлтийн туршлага

13.00 - 14.00 Үдийн завсарлага, Бизнес уулзалт

14.00 - 15.10 3-р хэсэг: Алтны төслүүд, хөрөнгө оруулалт, Нөхөн сэргээлт, олон улсын туршлага

Илтгэгчид: Алтны төсөл хэрэгжүүлэгч компаниудын удирдлага, төлөөлөл, Банк санхүүгийн мэргэжилтэнүүд, Олон улсын компаниудын төлөөлөл

Хэлэлцэх асуудал:

  • Алтны төслүүдийн танилцуулга
  • Хөрөнгө оруулалтын боломж
  • Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох боломж
  • Олон улсын алтны компаниудын туршлага

15.10 – 16.30 4-р хэсэг: Алтны хайгуул, Геологи судалгаа, хайгуулын эрх эзэмшигч, Ханган нийлүүлэлт

Илтгэгчид: Алтны хайгуулын компаниудын удирдлага, төлөөлөл, геологич, зөвлөх мэргэжилтэнүүд, хайгуулын эрх эзэмшигчид, санхүүгийн зөвлөхүүд

Хэлэлцэх асуудал:

  • Алтны хайгуулын төслүүдийн танилцуулга
  • Алтны шороон ордын хайгуулын өрөмдлөгийн ажил
  • Алтны хайгуулын төсөлд санхүүжилт авах боломжууд
  • Алтны төслийн геологи хайгуулын үр дүн
  • Алтны хайгуулд дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь
  • Алтны уурхайд ханган нийлүүлэх нь

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.40) 2017 оны 03 сарын 06

Гадныхан манай улсад алт хайх олборлохыг зогсоое.Энэ ажлыг зөвхөн үндэсни компаниуд гадны хөрөнгө оруулалтгүйгээр хийх нь монголын эрх ашигт нийцэнэ.Алт болон үнэт эрдэнийн чулуу бусад үнэт металл мөн адил.Улс шиг улс байя.Хөрөнгө оруулалт нэр зүүсэн авилга гааруулсан алтны бодлогоыг ингэж цэгцэлэх нь үндэсний эрх ашиг шудрага ёсонд нийцнэ.Нэг мөр ингэж хатуу бодлого бариуштай бн.

0  |  0
Top