Өмнөговь аймгийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулган 2017 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Даланзадгад хотноо болно. Тус чуулганд сум тус бүрээс таван төлөөлөгч, Даланзадгад сумын баг тус бүрээс 10 төлөөлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөлгээд нийт 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр говь нутгийн ажил хэрэгч бүсгүйчүүд нэгэн дээвэр дор чуулж, аймгийн НАМЭХ-ны бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэхийн зэрэгцээ ухаарал, урам өгсөн сонирхолтой илтгэлүүдийг сонордуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )