Дорнод: Усан сан бүхий газруудад хамгаалалтын бүс тогтооно

2017 оны 03 сарын 10

Дорнод аймгийн хэмжээнд усан сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох ажлын санал боловсруулах хэлэлцүүлэг 2 дугаар сарын 21-22 ны өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгуулагдсан байна.

Монгол орон 28 усны сав газартай бөгөөд манай аймгийн нутаг дэвсгэр Буйр нуур, Мэнэнгийн талын, Онон-Улз голын, Хэрлэн голын гэсэн  3 усны сав газарт хуваагддаг.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр  эдгээр сав газруудын захиргаад болон усан сан бухий газрын хамгаалалтын бус тогтоохтой холбогдох бүх төрийн байгууллагууд хамтран Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 2017 онд аймгийн усан сан бүхий газруудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсүүдийг тогтоох ажлыг хэрэгжүүлэх аймгийн ерөнхий ажлын хэсэг, сав газруудаар хуваагдсан дэд ажлын хэсгүүдийн бүтэц, бүрэлдэхүүн, ажлын хэсгүүдийн ажиллах журмын төсөл, төлөвлөгөөг хэлэлцэн, бэлтгэж, аймгийн ИТХ, ЗДТГ-ын холбогдох  удирдлагуудад танилцуулга хийн, ажлын зохион байгуулалтын талаар нэгдсэн ойлголтод хүрчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top