Сибирь, Монгол, Канадын нутаг хүн төрөлхтөний эцсийн амь хоргодох газар болно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

Дэлхийн дулаарлаас болж хэдхэн жилийн дараа арлууд живж, улмаар хоёр дахь “Дүрвэгчдийн хямрал” эхэлнэ гэсэн таамаглалыг эрдэмтэд хийх болсон билээ. Өөрөөр хэлбэл, дүрвэгчид нь уур амьсгалын өөрчлөлтийн хохирогчид байх болно гэсэн үг. Тэгвэл тэдгээр дүрвэгчид хаашаа очих вэ. Европын холбоо Ойрхи Дорнодод дайны гал ноцоож, өрдсөнийхөө хариуцлагыг хүлээж байгаа шиг ёс зүй тэр үед байх болов уу. Тодруулбал, арлын улсуудын дүрвэгчид хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг АНУ, БНХАУ, Европын холбооны улсуудад суурьшиж чадах уу. АНУ, Канадын хэсэг эрдэмтэд энэ асуултад хариулт өгөх зорилгоор нэгэн сонирхолтой судалгаа хийснээ "Science" сэтгүүлд нийтлүүлжээ.

Түүнд өгүүлснээр, эх газрын Канад, ОХУ-ын Сибирь, Монголын зарим газар нутаг нь ирээдүйд бий болох “уур амьсгалын дүрвэгчид”-ийг суурьшуулах хамгийн боломжтой газар аж. Эрдэмтэд дээрх бүс нутагт бараг тэрбум хүн суурьших боломжтой гэж тооцсон байна. Шилжилт хөдөлгөөн хүн төрөхтнөөс гадна амьтдыг ч тойрохгүй бөгөөд тайга нь ирээдүйд олон шинэ амьтдын орон гэр нь болох гэнэ. Үүний хүчээр ертөнцийн хойд хагасын биомасс үлэмж нэмэгдэх үр дагавар бий болох ажээ.

2060-2070 оны үед хойд өргөргийн 49 градуст уур амьсгал илүү зөөлөн, дулаан болж өөрчлөгдөх гэнэ. Харин өмнөд хагаст уур амьсгал одоогийнхоос ч илүү хатуу ширүүн, халуун болж өөрчлөгдөх ажээ. Энэ нь ургамлын аймгийг устаж, амьтад умар зүг нүүн шилжих шалтгаан болох юм байна.

Эрдэмтэд судалгаагаа хийхийн тулд Канад улсад Испанийн газар нутагтай тэнцэхүйц газар нутгийг хамарсан ойгоос 26 000 гаруй модыг сонгон уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг чанарыг нь судалсан байна. тайгад ургадаг хар гацуур (Picea mariana) нь уур амьсгалын өөрчлөлтөд маш тэсвэртэй байж, тухайн үеийнхээ хаан ургамал нь байх болно гэдэг таамгийг эрдэмтэд хийжээ.     

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршдог тайга нь дэлхий дээрх бүх ойн 30 хувийг эзэлдэг бөгөөд ошрганик нүүрс төрөгчийн 20 хувийг агуулдаг юм. Ийм загварын ой нь Канад, Финлянд, Скандинавийн хойг болон ОХУ-ын Сибирьт ургадаг юм.

 

С.Төгөлдөр   

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цог мн(66.181.189.20) 2017 оны 10 сарын 15

МАНАЙХ ЦӨМИЙН ХАЯГДАЛ ИХТЭЙ. ТАНУУС ХОЛ БАЙ ГЭЭД СУУЖЫВАЛ ҮНЭД ОРНО ДОО

0  |  0
Зочин(202.70.46.238) 2017 оны 09 сарын 21

60.70 гэхэд хятадын эрэгшээлд орохгуй бол болоо

0  |  0
Бат(43.242.243.20) 2017 оны 03 сарын 14

Сүүлийн үед дайн самуунтай улс орноос, дэлхийн дулаарлаас шалтлгаалаад дүрвэгчдийг агуулах газараар манай улсыг ихэд сонирхох боллоо. Хэрэв дүрвэгчид суурьшуулах дээр тулвал Өвөр монгол, Халимаг, Тува, Дээд монгол цаашлаад Хазар монголчуудаа л авах хэрэгтэй. Бусад нь бол май биздээ.

0  |  0
х(43.242.243.20) 2017 оны 03 сарын 14

х

0  |  0
Ьбоё(139.5.216.253) 2017 оны 03 сарын 13

ЧИ БИТГИЙ ХУЦАА БАЛЖИДМАА ТҮРҮҮЛЭХ БАЙСЫЫ

0  |  0
Jorj(119.199.247.61) 2017 оны 03 сарын 13

Ypon jivhiin bol hussen huseegui ireh l baih erthen dolloroo ogood uildver ene teree barijii gehgui yu

0  |  0
Jorj(119.199.247.61) 2017 оны 03 сарын 13

Ypon jivhiin bol hussen huseegui ireh l baih erthen dolloroo ogood uildver ene teree barijii gehgui yu

0  |  0
Jorj(119.199.247.61) 2017 оны 03 сарын 13

Ypon jivhiin bol hussen huseegui ireh l baih erthen dolloroo ogood uildver ene teree barijii gehgui yu

0  |  0
.(103.212.117.239) 2017 оны 03 сарын 13

mongold islam hereggui

0  |  0
.(103.212.117.239) 2017 оны 03 сарын 13

mongold islam hereggui

0  |  0
.(103.212.117.239) 2017 оны 03 сарын 13

mongold islam hereggui

0  |  0
.(103.212.117.239) 2017 оны 03 сарын 13

mongold islam hereggui

0  |  0
.(103.212.117.239) 2017 оны 03 сарын 13

mongold islam hereggui

0  |  0
ЗОЧИН(183.81.169.59) 2017 оны 03 сарын 13

ЭНЭ ҮНЭНИЙ ОРТОЙ ШҮҮ. ЭВГҮЙ Л АСУУДАЛ БАЙНА ДАА.

0  |  0
Merit зарчим(122.201.17.54) 2017 оны 03 сарын 13

хэрэв дүрвэгчид суурьшуулах дээр тулвал хамгийн сайн мэдлэг боловсролтой, чадвартай хүмүүсийг авч хуучны их монгол улс шиг merit зарчмаар ажиллуулж улсын хөгжилд хувь оруулах хэрэгтэй. Тэгсэн цагт монгол улс дахин мандан бадарч бас болох юм. Ер нь их монгол улсын үед чадалтай л бол хэнийг ад үзэж ялгадаггүй байсан.

0  |  0
зочин(150.129.142.49) 2017 оны 03 сарын 13

Ноход удахгүй манай нутагт дүрвэгчдийг хүчээр оруулах санаагаа урьдчилан анхааруулж эхэллээ.Гэвч орос,хятад хоёрыг гатлаад манайд иртэл өдий дөө.

0  |  0
Top