Өвөрхангай аймгийнхны Сар шинийн баярын золголтын үеэр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны хүрэл хөшөөг босгох болсоноо мэдэгдсэн байна.
Тэрээр “Арвайхээр хот үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн баярыг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд Өвөрхангайчууд төдийгүй Монголчуудыг бахархал болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны хүрэл хөшөөг босгохоор ажиллаж байна” гэв.
Тэрээр энэхүү ажилд Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Өвөрхангай аймгийн нутгийн зон олныг дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )