Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр мартын 8-ны баярын өдрийг угтаж сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “нэг сэтгэл – нэг мянган төгрөг” нэг өдрийн хандивын аяныг зохион байгууллаа. Энэхүү хандивын аянд 232 иргэн хамрагдаж 467,000 төгрөг цуглалаа. Хандивын цугласан мөнгийг сумын хамгийн өндөр настай 84-99 насны 11 ээж, хүнд өвчтэй 2 ээж нийт 13 ээжид гарын бэлэг мөнгөн тусламж үзүүлж баярлууллаа. Үүнд: өндөр настай ээж тус бүрт 25,000 төгрөгийн гарын бэлэг, хүнд өвчтэй 2 ээжид тус бүр 50,000 төгрөг, хөдөө явах бензиний зардал 60,000 төгрөг, хурлын үйл ажиллагаанд 24200 төгрөг, эмэгтэйчүүдийн хөгжлийн санг 10,000 төгрөгөөр нээлээ.
Сэтгэгдэл ( 0 )