Өмнөговь аймгийн НАМЭХ-ны даргаар Ж.Сайнжаргал сонгогдлоо

2017 оны 03 сарын 16

Өмнөговь аймгийн МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны /НАМЭХ/ ээлжит бус IX чуулганыг 2017 оны гуравдугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус чуулганаар аймгийн НАМЭХ-ны бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэж дарга, тэргүүлэгчээ сонгон баталлаа.

Өмнөговь аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны даргаар “Монгол говь” сонины эрхлэгч Ж.Сайнжаргалыг 100 хувийн саналаар сонголоо. Тэргүүлэгчдийг дүрмийн дагуу 19 байхаар баталж, дараах нэр бүхий хүмүүсийг НАМЭХ-ны Тэргүүлэгчээр сонгосон.

Үүнд:

1. Пүрэвийн Оюунчимэг /Аймгийн МАН-ын хорооны  улс төрийн ажилтан/

2. Эрдэнэбилэгийн Мөнхболор /Даланзадгад сумын Засаг даргын орлогч, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч/

3. Сампилноровын Буджав /“Говийн ухаан” ТББ-ын гүйцэтгэх захирал/

4. БатчулууныБуян-Ундрах /Даланзадгад сумын 7-р багийн Засаг дарга/

5. Мөнхбатын Уянга /УИХ-ын гишүүн Л.Энхболдын орон нутаг дахь бие төлөөлөгч/

6. Нэргүйн Түмэндэлгэр /Худалдаа хөгжлийн банкны борлуулалт, мэдээллийн ажилтан /

7. Лувсанцэдэнгийн Лхагвасүрэн  /“Шим билэг” өрхийн эмнэлгийн дарга/

8. Насанбатын Заяа / “Эдимүүн” ХХК-ийн ерөнхий нягтлан/

9. Ничигийн Дашпагма /Оюутолгой ХХК-ийн үйлчилгээний ахлах менежер/

10. Буянбадрахын Одон /Даланзадгад сумын МАН-ын хорооны 5-р үүрийн дарга/

11. Сангажавын Бурмаа /Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч, Даланздгад сумын

8-р багийн ИНХ-ын дарга/

12. Сумъяагийн Сайнбаяр /Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч. Ханбогд сумын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн. “Овоогийн говь” ХХК-ийн захирал/

13. Батцэрэнгийн Сэлэнгэ /Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч/

14. Төрмөнхийн Наранжаргал /Ханхонгор сумын ИТХ-ын дарга/

15. Баасанжавын Должинсүрэн /Аймгийн Лаборатори 1-р сургуулийн сургалтын менежер /

16. Энхбатын Урангоо /УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн орон нутаг дахь бие төлөөлөгч/

17. Улам-Өрнөхийн Батчимэг /UC телевизийн сэтгүүлч/

18. Мөнхтогоогийн Отгонцэцэг /Хувиараа хөдөлмөр эрхлэгч/

 

Хяналтын хорооны дарга, гишүүдэд:

1. Ц.Бат-Эрдэнэ

2. Д.Чингисмаа

3. Х.Одончимэг

4. Г.Гэрэлтуяа

5. Д.Уранчимэг

6. М.Булганчимэг

7. Б.Мягмарцэрэн нарсонгогдов.

 

Говь нутгийн бүсгүйчүүдийг хүндэтгэн, аймгийн МАН-ын удирдлагуудын урилгыг хүлээн авч Улаанбаатар хотоос ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, "Гал голомт" үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Монголын үндэсний Маркетингийн холбооны Ерөнхийлөгч, МАН-ын ХМОНХГ-ын олон нийттэй харилцах Улс төрийн ажилтан Ж.Золзаяа, Монголын Мэтгэлцээний танхимын Ерөнхийлөгч Б.Пүрэвсүрэн, Дашбалбар судлал төвийн тэргүүн, соёл судлаач Д.Индра нар хүрэлцэн ирж "Нийгэм, гэр бүл дэх эмэгтэйчүүдийн оролцоо хөгжлийн суурь болох нь", "Улс төр дэх эмэгтэйчүүдийн PR, имидж бүрдүүлэлт", "Эмэгтэйчүүд ба манлайлал", "Монгол эмэгтэйчүүд ба уламжлал" сэдвээр сонирхолтой илтгэл тавьж эмэгтэйчүүдэд манлайлах ур чадварыг эзэмших, олны өмнө биеэ хэрхэн зөв авч явах, уламжлал ёс заншлаа дээдлэхийн зэрэгцээ судлах, сурталчилах, хүн бүр шүүмжлэгч байхаа больж хандлагаа өөрчилж, оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж ухааруулсан олон сайхан шинэлэг мэдээ мэдээлэл өгсөн явдалд хүн бүр олзуурхан хүлээж авсан.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле орон нутагт ажиллаж, хөдөөгийн бүсгүйчүүдийн уулзалт чуулганд ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд талархалтай байлаа. Монгол түмнээрээ хүндэтгэн хэлэх үгийг тосож сонсдог хүндтэй хүний нэг бол Д.Мөнхөө гуай. Түүний лекц үнэхээр өгөөжтэй. Сонирхолтой лекцэнд суух боломжгүй байсан олон хүн гомдол илэрхийлсэнд хүлцэл өчиж, энэ эрхэм хүмүүнийг дахин урьж илүү олон эмэгтэйчүүдтэйгээ уулзуулах амлалтыг аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Мандахбаяр цахим хуудсаараа дамжуулан хэлсэн.

Чуулганд оролцсон эмэгтэйчүүдээс ажил үйлсээрээ манлайлж яваа хүмүүсийг ХХААХҮ-ийн яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Нарантуяа /Номгон сумын малчин/, Ц.Өсөхбаяр /Баян-Овоо сумын малчин/, С.Саруулмаа /Гурвантэс сумын малчин/, Д.Чингисмаа /Ханхонгор сумын тариаланч/, А.Туяа /Сэврэй сумын малчин/, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр С.Сайнбаяр /Ханбогд сумын “Овоогийн говь” ХХК-ийн захирал/, Н.Мядагмаа /”Монос говь” ХХК-ийн захирал/, О.Цэрэндэжид /Цогт-Овоо сумын “Бадрахбилэг” ХХК-ийн захирал/, ХХААХҮ-ийн Жуух бичгээр М.Нэргүй, П.Оюунчимэг нарын хүмүүсийг, МАН-ын болон НАМЭХ-ны шагналаар бүсгүйчүүдээ шагнаж урамшуулан ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Бүсгүйчүүд оройн зоог барьж дуулж, бүжиглэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэв. Энэхүү үйл ажиллагаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэдий өнгөрсөн ч НАМЭХ-ны нийт төлөөлөгч нартаа гарын бэлэг, амьд сарнай бэлэглэж, улсдаа нэр хүндтэй илтгэгч нарыг урьж ирүүлэн сонирхолтой лекц, илтгэлүүд сонордуулж говь нутгийн хөгжлийн түүчээ болох бүсгүйчүүдийнхээ тархи оюуныг нь сэргээсэн талархалтай чуулган болсныг онцлон хэлэхэд таатай байна.

Нэгэн дээвэр дор олон сайхан бүсгүйг хуран чуулах боломжийг бүрдүүлж дэмжлэг үзүүлсэн аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Мандахбаяр, МАН-ын хорооны дэд дарга, аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч Б.Эрдэнэ-Очир, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Цогтцэций сумын МАН-ын хорооны дарга Д.Батзориг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Т.Алтансүх нарт бүсгүйчүүд маань баярлаж талархсанаа илэрхийлж байлаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.55) 2017 оны 03 сарын 18

Ж.Сауле бол Монголын ард түмний хайртай охин зөв хүнээ дууджээ. Үнэхээрийн төрийн хамгийн хүнд ачааг үүрч яваа бүсгүй

0  |  0
Top