“Ланд” клубын залуус цасанд суусан жолооч нарт туслажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 23

 Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ойролцоогоор 50 см хүртэл цас орсон байна. Цас их орсоноос үүдэн автомашин цасанд суух нь ихэссэн тул тэдэнд тус аймгийн “Ланд” клубын залуус автомашины туслалцаа үзүүлж ажиллажээ. 

Мөн МИГ Даатгалын Өвөрхангай аймаг дахь салбарынхан  Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд явж байгаад тус аймгийн төвд цасанд хоригдсон том оврын автобусны 40 зорчигчийг хоёр өдрийн турш халуун хоол цайгаар ундалж, буудлын үйлчилгээгээр хангасан байна. Цас их хэмжээгээр орсон, цаг агаар хүндэрсэнтэй холбоотойгоор иргэд, албан байгууллагууд сайн дураараа туслах ажлыг зохион байгуулжээ.

 Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top