Аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн а/112 дугаар захирамжаар Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн автозамыг өнөөдөр 13:00 цагт нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг чөлөөлөв.
Хэдий автозамын хөдөлгөөнийг нээсэн ч зорчигчдыг анхаарал болгоомжтой, хурд хэтрүүлэхгүй зорчихыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.
Их хэмжээний цас орж эхэлсэнээс хойш аймгийн онцгой комисст нийт 41 дуудлагаар 80 иргэн сураггүй болсон талаар мэдээлэл ирсэн. Үүнээс 40 дуудлагыг буюу 79 иргэнийг эсэн мэнд олсон. Харин Тарагт сумын малчин 2 настай н.Дашдулам гэх эмэгтэйг Онцгой байдлын газраас хүч нэмэгдүүлэн эрлийн ажлаа үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )