Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ 2017 оны 03-р сарын 27-ны өдрөөс явж эхэлнэ.
Монгол Улсын Авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл тогтмол зорчигч тээврийн үйлчилгээг явуулахаар шийдвэрлэжээ. Тус чиглэлэд Монгол Улсын “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал” ХХК компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх юм.
Эхний удаад 7 хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад тус чиглэлд том оврын автобус явуулахаар төлөвлөсөн бөгөөд цаашид хүн урсгал нэмэгдвэл 7 хоногийн 5 өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой талаар Авто тээврийн үндэсний төвийн Дорнод салбарын дарга Д.Пүрэв-Очир ярилаа. Дашрамд дурдахад том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг байх аж.
Сэтгэгдэл ( 3 )
demjij bn. neg tal ni 44.000 gj unetei bn sh tee. 300 garan km yavdag busad aimguud 25.000 baidag sh tee
Манжуур дорнодоос 300 гаран биз дээ. Үнэтэй бна. Нөгөө Уулаа гэж шуналын дэлэн л явуулах биз.
Neg talin une arai ih yum bushu