Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Ханхонгор Цогтцэций сумын чиглэлд өнөөдөр ажиллаж байна. ДЗ-Цогтовоо чиглэлийн замд битүү мөсөн бүрхүүлтэй, 56, 58 км-ын тэмдэгүүдэд замыг цас боосон байдалтай байна.
Антеннаас Цэций чиглэлд замын цас ханзарсан боловч жижиг тэрэг явах боломжгүй, шуурсан байдалтай байна. Малчид иргэдэд малаа бэлчээрт гаргах бол гэрийн ойр хариулах, дулаан хувцаслахыг анхааруулж байна.
Мөн цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн цаг үед сумдын удирдлагууд хэрхэн ажиллаж байгаад хяналт хийж, байдлыг шалгалаа.
Орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарласан боловч ард иргэд жижиг тэргээр замд гарч өөрсдийнхөө амь насыг эрсдэлтэй байдалд оруулж байна. 6966 ӨМӨ жижиг машин цасанд суусан байсныг эргэж очиход дотор нь хүмүүс нь алга байв.
Зураг дээрх Эдгээр машинуудын жолооч нарт ЗЦТ-аас хариуцлага тооцох, Замын хөдөлгөөн хязгаарласан аймгийн засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )