Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 27

 Нийслэлийн Ардчилсан намын даргад СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар нэр дэвшиж байгаа. Тэд нийслэлийн есөн дүүргийнхээ гишүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм. Өнөөдөр Налайх дүүргийн Ардчилсан намын гишүүдтэй уулзсан байна. Тэд уулзалт зохион байгуулж байгаа газар бүртээ эв нэгдэлтэй байж нийслэлийн намын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ.  Мөн уулзалтын үеэр Налайх дүүргийн  Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй Ч.Отгонхүү, М. Дашхүү нар тус тусын мөрийн хөтөлбөрийг танилцуулж дүүргийн намаа эвтэй хүчтэй илүү нээлттэй, залуусын оролцоог дэмжсэн  нам болгохыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.  

Нийслэлийн намын даргад нэр дэвшиж байгаа СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нарын дараагийн уулзалт Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүдтэй уулзах уулзалтаар үргэлжилсэн байна.

 Т.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.184.34) 2017 оны 03 сарын 27

Battulga niisleliin AN-n darga boloosoi gej bodoj bna.

0  |  0
Top