Дорнод: Баян-Уул, Цагаан-Овоо сумдын зэрлэг ан амьтдад биотехникийн арга хэмжээ авлаа

2017 оны 03 сарын 27

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Ухна, Шалз-Таван толгой, Онцгой, Баян-Уул сумын Бардан, Хээр морьт зэрэг газруудад цас их орсны улмаас өвөлжилт хүндэрч, зэрлэг амьтдын идэш тэжээл хомсдсон тул 2017 оны 3 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд аймгийн БОАЖГазар, Тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас хамтарсан баг гарч, биотехникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгууллаа.

2016 онд хийгдсэн агнуур зохион байгуулалт, ан амьтны тооллогоор дээрх газруудад 77 буга, 57 бор гороос, 23 зэрлэг гахай болон цагаан зээр олноор тоологдсон.

Дээрх ажлын хүрээн Бардан, Хээр морьт, Ухна, Онцгой, Шалз-таван толгой зэрэг газруудаар 300 боодол өвс, 1.5 тонн хужир, шүүг тавьж өгөн, тандалт судалгааны ажил хийлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top