Ажлаасаа халагдсан төрийн албан хаагч эмэгтэй амиа егүүтгэжээ

2017 оны 03 сарын 29

Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр орой энэ хэрэг гарсан бөгөөд 50 настай Т гэгч нь сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан байжээ.

Улмаар түүнийг Ардчилсан Намын шинээр томилогдсон дарга нь ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилсон тул ийнхүү өөрийгөө шатааж амиа хорлоход хүргэсэн бололтой.

Өнгөрсөн сонгуулиудаар Завхан аймагт АН ялалт байгуулж, засгаа барих болсны дээр Идэр сумын Засаг дарга нь АН-ын хүн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.247) 2017 оны 03 сарын 29

Төрд насаараа зүтгээд эцэст нь нам дагасан, мэдлэг чадваргүй хурган дарга нарын балгаар амиа егүүтгэж дээ. Оронд нь одоо АН-ын чадвартай хүнээ томилж дээ. Монголын төрд ажиллах нь АН, МАН-ын ялалтаас хамаарна. Төрийн албан хаагч энэ 2 намын аль нэгийг дагахгүй бол болохгүй болжээ. Нам төвтэй төртөй, дүр эсгэсэн ардчилсан нийгэм байгуулснаа гэнэт мэдэж , өөр нэгэн нийгэм байгуулна гэж мэдэх улс шүү. Ардчилал гэж муу, муухай, нуугддаг нэг том сав байна даа.

0  |  0
иргэн(202.179.31.36) 2017 оны 03 сарын 29

завханы идэр сум онигоо болжээ АН нэр хүнд навс унах нь

0  |  0
Top