“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани БНХАУ-ын Чалко компанид төлөх 350 сая ам долларын өрөө 100 хувь төлж барагдуулсан байна. 2011 оны долдугаар сард БНХАУ-ын Чалко компанитай Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд нүүрс борлуулах гэрээ байгуулж, урьдчилж 350 сая ам.доллар авахаар гэрээ байгуулсан байдаг. Энэ өрийг “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээрээ тасралтгүй төлж ирсэн юм.
Зээлийг төлж барагдуулсантай холбоотойгоор "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр 12:00 цагаас хэвлэлийн хурал зарласан байна. 2017 оны нэгдүгээр сараас "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн удирдлагууд нүүрсний үнийг уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар зарахаар болж нэмэгдүүлсэн билээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 3 )
Altanhuyg guai ta chalkogoos zeel avj irgediinhee nuruund or uuruulchheed yun eronhiilogchiin songuulid orsoldohve teneg mine...ter oriig chine ene muu heden muu sainaaraa helegddeg govshuuldeg grupp kampaniud tolj duusgalaashdee....ta guai ahij hytaduudad naligamaj zeel avj ard irgediig orond unagaagaad uzeerei aan noroviin altanhuyg guai tegul irged ooroor yrina shuu chamtai...
Юуных нь өр дарагдах байхав дээ.Урдах зээлээсээ ч өндөр хүүтэй мөнгө зээлж түүгээрээ төллөө дөө.Өрийг өрөөр
Ёх. Арай гэж нэг юм, айн? Ман-н хөгшчүүдээс уйлж болно шүү. Зөвшөөрнө. Өрийг дарах тал дээр засаг сайн ажиллаа. Өмнөх засаг үүн дээр нэг их сэтгэл гаргаагүй учраас өдий хүрсэн хэрэг байхт