Энэ он гарснаар Улсын хэмжээнд энтеровирүст цэврүүт тууралт бүхий стоматит буюу гар хөл амны өвчин 3663 тохиолдол , Зуунмод сумын хэмжээнд 3 дугаар сард 42 тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхэд тэр дундаа 0-5 насны хүүхдүүд илүү их өвчилж байна.
Зөвлөлдөх уулзалтаар тариалангийн талбайд хөрсний агрохимийн шинжилгээ хийлгэх, тарих үрийн нөөцлөлтийн асуудал, шинжилгээнд хамруулсан үрээр тариалалт хийх, тариалангийн талбайн оготно устгалтыг зохион байгуулах, үүлэнд нөлөөлөх хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд шинээр ажлын байр бий болгох зэрэг асуудлаар санал солилцож, нэгдсэн шийдвэр гаргалаа.
Үүнд:
- 5 дугаар сарын 1-нээс өмнө тариалангийн талбайд хөрсний агрохимийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабориториор хийлгэхээр шийдвэрлэсэн.
- Оготно устгалтыг тариаланчид өөрийн талбайдаа, тариалангийн талбайн гаднах устгалтыг тухайн сумын ЗДТГ хариуцан гүйцэтгэж хамтран ажиллахаар шийдвэрлэв.
- Үүлэнд нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг тооцож эрсдэлийн сан байгуулах /2017 оны үүлэнд нөлөөлж хур тунадас оруулах арга хэмжээнд зориулж аймгийн төсвөөс 40 сая төгрөг зарцуулахаар болсон.
- Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, газрын үр шимийг хүртэж байгаагийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж аймгийн татварын албанд бүртгэлтэй болж мэргэжлийн боловсон хүчинээс бусад туслах ажилчдыг орон нутгаас авч ажиллуулахыг уриалав.
- Дутагдаж байгаа үрийг дахин тодотгож стандартын шаардлага хангасан тарих үрээр хангах, тариалалтанд шаардагдах шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисын захиалгыг ХХААХҮЯаманд хүргүүлэн 4 дугаар сарын 19-нөөс өмнө шийдвэрлүүлэх зэрэг тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж шийдвэрлэсэн ажил хэрэгч уулзалт боллоо.
Сэтгэгдэл ( 0 )