ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хэнтий аймагт ажиллалаа

2017 оны 03 сарын 31

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн /2017.03.30/ Хэнтий аймагт ажиллалаа.  Ажиллах үеэр Хэнтий аймгийн ХХАА-н газар болоод Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн үйл ажиллагаатай танилцав. ХХАА-н газрын дарга Ж.Энх-Амгалан газрын үйл ажиллагаа болон мал төллөлт хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Хэнтий аймгийн хувьд энэ жил өвөлжилт нэлээд хүнд буюу  12 суманд зудархуу, 3 суманд зудтай  байсан байна. Одоогийн байдлаар мал төллөлт төллөвөл зохих 1,7 сая хээлтэгчийн 5.5 хувь буюу 98.1 мянган толгой мал төллөж, 97.8 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 99.7 хувьтай байна.  Мөн   энэ жил Хэнтий аймагт 30 орчим мянган га-д тариалалт хийхээр  бэлтгэл ажил хийгдэж байна.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  “Яамны зүгээс 2017 оныг малын удам угшлыг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд бодлогын ажлууд хийгдэхээр салбарын эрдэмтэд, өмнө нь ажиллаж байсан ахмадуудтай уулзаж санал бодлыг тусган ажиллаж байна.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хүрээнд ХХААХҮЯ-наас 2016-2020 онд  “Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн” гэсэн зорилт тавьсан. Зорилтын хүрээнд “Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр ”, Малын удам угшлыг сайжруулах дэд хөтөлбөр, “Мах, сүүний аян”, “Атрын III аян” зэрэг  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Тийм ч учраас орон нутгийн ХХАА-н газрууд салбарын  бодлоготой үйл ажиллагааны зорилго зорилтуудтай уялдуулж төлөвлөгөө боловсруулж  ажиллах ёстой. Хариуцлага хяналтыг сайжруулж ажиллах нь чухал.  Та нарын итгэл зүтгэл, мэдлэгээс их зүйл шалтгаална. Хурдтай ажиллах ёстой. Гэхдээ алдаа гаргаж болохгүй” гэв.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнөөдөр Дорнод аймагт ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top