“Зуунмод сумын хог хаягдлыг бууруулахад иргэдийн оролцоо” уулзалт, эко аялал боллоо

2017 оны 04 сарын 04

Зуунмод сумын хог хаягдлыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ахуйн хэрэглээнээс үүссэн хог хаягдал байгаль орчныг хэрхэн бохирдуулдгийг танин мэдүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, холбогдох мэргэжилтнүүд, Зуунмод сумын багийн дарга, иргэдийн хамт хур хог хаягдал үүсдэг Ланхс багийн жалга, Зүүндэлгэр багийн замын кареар, Баянхошуу багийн хадан хошууны кареар болон төвлөрсөн хогийн цэгтэй газар дээр нь очиж танилцлаа.

Уг үйл ажиллагаанд Зуунмод сумын 20 гаруй иргэд хамрагдсан бөгөөд оролцогчдоор дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх, цаашид хог хаягдлыг бууруулахад авах хэмжээнд тэдний санал бодлыг тусган бодитойгоор хэрэгжүүлэхээр судалгаа авлаа.

Өнгөрсөн 3 дугаар сарын дундуур Төрийн байгууллагын албан хаагчдыг хамруулан Зуунмод сумын нийтийн эзэмшлийн зам талбайн 17 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэжээ. Гэвч Зуунмод сумын хог хаягдлыг бууруулахад иргэдийн оролцоо, ухамсар нэн шаардлагатай байгаа учраас та бүхнийг нийтийн эзэмшлийн зам талбайд хог хаягдал хаяхгүй байхыг уриалж байна.

IMG_9278

IMG_9266

IMG_9260

IMG_9254

IMG_9237

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top