ОХУ, Японы газар нутгийн маргаантай бүс болох Курилын Итуруп арал дээр дэлхийн хамгийн орчин үеийн хий-мателлургийн цогцолбор баригдаад дуусах шатандаа оржээ. Ирэх долдугаар сард ашиглалтад орох уг цогцолборт дэлхийн хамгийн ховор металлын нэг болох ренийг олборлох юм байна.
Мөнгөлөг өнгөтэй хүнд металл ренийг 1825 онд Германы химич эрдэмтэн Ида, Вальтер Ноддак нар нээсэн бөгөөд 1990-ээд оны эхээр ОХУ-ын эрдэмтэд нээх хүртэл байгаль дээр цэврээрээ байдаггүй гэж үздэг байв. Нүүрс, устөрөгч агуулсан эрдэс, түүхий эдийн боловсруулалтын явцад ренийгээр баяжигдсан бүтээгдэхүүн ялгардаг тодорхой үе шат байдгийг судлаачид тогтоожээ. Нэг тонн зэсийн хүдрээс 100 миллиграмм рений ялгаж авдаг бөгөөд энэ нь төдий чинээний алтнаас ч өндрөөр үнэлэгддэг байна.
Пуужин, дуунаас хурдан онгоцны технологийн орлуулшгүй түүхий эд болдог энэ металлын дэлхий дээрх батлагдсан нөөц ердөө 13 мянган тонноор хэмжигддэг аж.
Сэтгэгдэл ( 0 )