Техникийн хяналтын үзлэгийн үнэ нэмэгдсэн байна

2017 оны 04 сарын 06

Энэ жил техникийн хяналтын үзлэгийн үнэ нэмэгдэж суудлын автомашин 20 мянган төгрөг, ачааны автомашин 30 мянган төгрөг, автобус 30 мянган төгрөг, нийтийн зориулалтай тээврийн хэрэгсэл 30 мянган төгрөг, такси 20 мянган төгрөг, механизм 30 мянган төгрөг, чиргүүл 10 мянган төгрөг болсон байна.

Техникийн хяналтын үзлэгийн үеэр шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар олгох зэрэг бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Ашиглагдахгүй байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлын хүрээнд 4-с дээш жил татвар төлөөгүй, техникийн үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй тээврийн хэрэгслийг татвараас чөлөөлж хасалт хийлгэх боломжтой.Дорнод аймагт байнгын байдаг тээврийн хэрэгслийг орон нутгийн дугаартай болгож шилжүүлэх ажил хийгдэнэ.

Та бүхэн авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, шинэчилсэн бүртгэлийн өмнө татвараа төлөөрэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.42.249) 2017 оны 04 сарын 07

Uzlegt orohod tgd ygd 22000 avad bgn be

0  |  0
Зочин(122.201.22.164) 2017 оны 04 сарын 06

Үнэ нь нэмэгдээд л гудамжаар хар утаа баагиулсан машинууд нэмэгдээд л ...

0  |  0
Top