Дорнод: ӨАТТ Судалгаа Дорнод аймагт 61,3 хувьтай байна

2017 оны 04 сарын 06

Улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг 2017 оны гуравдугаар сарын 31-ний өглөөний 09.00 цагт эхлүүлсэн. Улсын хэмжээнд нийтдээ мэдээлэл цуглуулах ажилд тусгайлсан сургалтаар бэлтгэгдсэн 2800 гаруй судлаач, тоологчийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тамга, гарын үсгээр баталгаажуулсан үнэмлэхтэйгээр өрхөд зочлуулах зохион байгуулалтыг хийж байна. 

Улсын хэмжээнд мэдээлэл цуглуулах ажил бүх аймаг, дүүргүүдэд эхэлж мэдээлэл цуглуулж байгаа бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 06-ны  өглөөний 09.00 цагийн байдлаар мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 49.1  хувьд  буюу 283,001 өрхөд хүрч ажилласан байна. Дорнод аймгийн хувьд судалгаанд хамрагдах нийт өрхийн 61,3 хувь хамрагдаад байна. Энэ нь улсын хэмжээнд 2-р жагсаж байгаа үзүүлэлт байна.

Өрх, иргэний хувьд судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулж, хэрвээ тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй байх нөхцөлд хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломж нь нээлттэй. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны өрхөөс мэдээлэл цуглуулах хугацаа 2017 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдрийн 18.00 цагт дуусах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top