Өнөөдөр хуралдсан Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг Тамгын газрын дарга Д.Соёлчхүү удирдан явууллаа. Энэ үеэр тэрээр аливаа бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж буй төрийн байгууллага болон хүлээж авч буй Улсын комисс хариуцлагатай байх хэрэгтэйг онцоллоо. Учир нь 2012-2016 онд маш олон зам шинээр тавьсан ч чанар хангалтгүй байгаа юм. ЗДТГ-ын Д.Соёлчхүү хэлэхдээ “Бид шинээр зам барьж чадахгүй нь. Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн замууд хүүхдийн зулай шиг хэврэг байна. Томхон ачааны машин тормозлоход хуурч унаж байна. Хуурсан хэсгийг нь нөхсөөр байгаад тараах нь. Хот байгуулалт, барилга захиалагчийн алба бүтээн байгуулалтын ажлуудад тавих хяналтаа сайжруул. Улсын комиссын бүрэлдэхүүнд багтсан албан тушаалтнууд хариуцлагатай ажил” гэсэн юм. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал хяналт тавьсан, хүлээж авсан албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцно гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 2 )
t1 min tomxon acaanii tereg yvx zam cin uur standart urtugtei bdg um
xotiin darga batboldoo ene xunees ajlaa asuu , ulaanbaatar xotiin mashinuud nogoon baiguulamj togloomiin talbai deer baitugai xunii tolgoi deer