ДУНДГОВЬ: Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа дахин 5 хоног үргэлжилнэ

2017 оны 04 сарын 11

Орон даяар эхэлсэн Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил 04 сарын 09-нд албан ёсоор дууссан боловч аймгийн төвийн 474 айл өрх судалгаанд хамрагдаж амжаагүй байгаа тул 5 хоног сунган ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд нийт 8693 өрх судалгаанд хамрагдах байснаас 8192 өрх хамрагдаж судалгааны явц 94,2%-тай буюу одоогийн байдлаар Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газраас 3000 өрхийн судалгааг программд оруулаад байгаа юм. 14 суманд судалгааны үр дүн 100% буюу бүгд хамрагдсан байна.

Судалгаанд хамрагдаагүй айл өрхийг авч үзвэл хаягийн давхардалтай, бүртгэлтэй хаяг дээрээ байдгүй, өдрийн цагаар ихэнх айл эзэнгүй, зарим иргэний бичиг баримт дутуу байгаа зэргээс шалтгаалсан байна. Мөн 24 айл уг судалгаанаас өөрийн хүсэлтээр татгалзсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top