Газрын тосны олборлолт долоон сая хүнийг аюулд оруулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 11

АНУ-ын Газар судлалын алба улс оронд нь газар хөдлөлийн гамшиг болох магадлал маш өндөр байгааг олж тогтоожээ. Невада мужийн Рино хотод эхэлсэн Нэгдсэн улсын газар судлалын албадуудын уулзалт дээр тавьсан илтгэлд энэ талаар дурдсан байна.  

Илтгэлд өгүүлснээр, газрын тос, байгалийн хийн олборлолт нь газар хөдлөх магадлалыг ихэсгэх хүчин зүйл болдог бөгөөд энэ салбар эрчимтэй хөгжсөн төв болон зүүн хэсэг гамшигт өртөх магадлал хамгийн өндөр байгаа аж. Судалгааг хийсэн эрдэмтдийн тооцоолж гаргасан энэхүү “өндөр эрсдэлтэй бүс”-эд долоон сая гаруй хүн ам амьдарч байгаа гэнэ. Тухайлбал, Оклахома мужийн төв, Канзас мужийн өмнөд хэсэгт энэ жилдээ багтаад 4.5 буюу түүнээс дээш магнитудын хүчтэй чичирхийлэлт болох магадлал 5-12 хувь байгаа бөгөөд Техас, Арканзас, Колорадо, Нью-Мексико, Огайо, Алабама муж улсууд бусдаасаа эрсдэл өндөртэй гарчээ.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top