Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Мөрөн сумын хэмжээнд зохион байгууллаа.
Мөрөн сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог зургаан байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгоод байсан юм. Энэ удаагийн дадлага сургууль нь түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд өнөө өглөө 08.30 цагт дуугарсан зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд аюулгүй талбайд цугласан юм.
Газар хөдлөлтийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд Мөрөн сумын 14 багийн иргэд болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Далай ван” дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн оюутан сурагчид, нийт 32 мянга гаруй иргэн хамрагдаж, дадлага сургуульд идэвхитэй оролцлоо.
Ийнхүү 32 мянган иргэн аюулгүй талбайд цугласан нь Монгол Улсын хэмжээнд анхны тохиолдол болж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Тэнэгтэжээ хаха
Манай нутгийнханч золбоотойдоо! Нийгмийн идэвх сайтай, аливаад бодитойгоор ханддаг ухаалаг Хевсгелчуудээрээ бахархах сэтгэл терлее! Хоймор нутгийнхны ухаан сийрэг, хараа холч сайхан шуу миний унаган нутгийнхан!!!