Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн нэг айлын гурван сурагч хоолны хордлого туссан шинж тэмдэгтэйгээр эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн бөгөөд нэг нь тусламж авч амжилгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр тус сумын IV багт оршин суух бүртгэлтэй иргэний дөрвөн хүүхэд хотоос очиж суралцан дотуур байранд суудаг байсан байна. Амралтынхаа өдрөөр хот руу гэртээ очихдоо захаар орж гар дээрээс худалдаж байсан чанасан өндгийг идсэнээс болж хордлого авч улмаар хүндрэн дээрх харамсалтай явдал болсон гэж өгүүлж байна. Талийгаач хүүгийн том ах нь мөн холбогдох байгууллагуудад тайлбар өгөхдөө энэ тухай хэлсэн гэнэ.
Иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын газраас авч хэрэглэх, гар дээрээс баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн авч хэрэгдэхгүй байхыг манай сайтын зүгээс сэрэмжлүүлж байна.
Ц.Шийрэв
Сэтгэгдэл ( 1 )
haramsaltai yumaa