Нэн ховор цоохор ирвэсийг судлах зорилгоор ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд Ховд аймгийн Жаргалантхайрхан уулнаас 2016 оны намар хоёр ирвэс барьж сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн билээ. Үүний нэг нь болох “Сайн санаа” нэртэй ирвэс үрэгдсэн нь тодорхой болжээ. Энэ ирвэс эрэгчин байсан бөгөөд 45 кг жинтэй, нас бие гүйцсэн хүчирхэг ирвэс байсан юм. Судлаачдын ярьснаар сансарын дохиоллоор байршлыг нь шалгахад тэр ирвэс 2017 оны 2 сарын 5-наас 3 сарын 16-ны хооронд огт хөдөлгөөнгүй байжээ. Эхлээд нутгийн малчныг тэр байршил руу явуулсан боловч олоогүй ажээ. Дараа нь ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд тэр байршилд очиж хүзүүвч хайдаг антеннээр шалгасны дүнд “Сайн санаа” нэртэй ирвэсийг олжээ. Тэднийг очиход хатсан арьсны тасархай, энд тэнд шидэгдсэн яс л үлдсэн байв. Мөн хүзүүвч нь хамт байжээ. Хавханд орсон ул мөр байхгүй, хулгайн анд өртсөн шинж тэмдэггүй байсан тул энэ ирвэс байгалийн жамаараа үрэгдсэн гэж судлаачид таамаглаж байна. Магадгүй хоёрдугаар сард орооны үеэр өөр эрэгчинтэй тулалдаж үхлийн шарх авсан байхыг ч судлаачид үгүйсгэхгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
amitanii huzuund gav zuuj alsan shuu dee