Тавантолгойн метан хий Улаанбаатарыг утаанаас салгах уу

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 19

  Тавантолгойд коксжих нүүрснээс гадна уул уурхайн салбарынхны анхаарлыг татах “шинэ” баялаг бий. Тэр нь нүүрсэн давхаргын метан хий. Байгалийн хий ч гэж нэрлэдэг. Тавантолгой Монголын эрчим хүчний хэрэгцээг хангах метан хийн нөөцтэй гэж геологичид онцолж байна. Урьдчилсан байдлаар 40 сая тонн метан хийн нөөц байгаа гэж тооцоо гарчээ. Энэ хэмжээний нөөцөөр Улаанбаатар хотын эрчим хүчний асуудлыг 40 орчим жилийн хугацаанд шийдэх боломжтой аж. Нэг сая тонн метан хий нь Улаанбаатар хотын жилийн хэрэгцээг хангах боломжтой гэж судлаачид тооцсон байна. Гэхдээ энэ бол хамгийн багаар тооцож буй. Нөөцийн хэмжээ хэд дахин нэмэгдчихэж ч мэднэ.

Иймд сүүлийн үед манай Засгийн газар болон нүүрсний салбарынхан метан хий олборлох, ашиглах талаар ач холбогдол өгч эхэлсэн юм. Тодруулбал, Таван толгойн ордод нүүрсэн давхаргын метан хий олборлох туршилтын үйлдвэрийг хоёр жилийн өмнө байгуулсан. Нүүрсэн давхаргын метан хий нь эрчим хүч, дулаан гаргаж авах шинэ боломжийг бидэнд олгож байгаа төдийгүй хямд зардлаар дулаан, эрчим хүч үйлдвэрлэх давуу талтай. Иймээс Солонгосчууд Тавантолгойн нүүрсний метан хийг сонирхож эхэлсэн юм. Метан хий нь цэвэр, хямд түлш төдийгүй эрчим хүчний алдагдалгүй, үр ашигтайгаар эрчим хүчийг дамжуулагч болдог учраас улс дамнуулан худалдах, худалдан авах ажиллагаа явагдсаар иржээ. Иймд эрчим хүч экспортлох, импортлох асуудлын хүрээнд чухал байр суурийг эзэлдэг. Дэлхийн 110 гаруй оронд метан хийг ашиглаж байна. АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэлтийн 27,2 хувийг, харин ОХУ-д 50 орчим хувь, Европд 19,1 хувийг метан хийгээр хангаж байна. Дэлхий нийтэд 2035 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдах нүүрсний хэрэглээ 0,7 тэрбум тонноор буурах, газрын тосны хэрэглээ 0,5 тэрбум тонноор буурах, байгалийн хийн хэрэглээ тодорхой хувиар нэмэгдэхээр байна гэсэн тооцоо байдаг.

Монгол Улс нүүрсний баялгаараа дэлхийд эхний 10-т орох хэмжээний нөөцтэй учраас түүнийгээ дагаад байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг олборлон ашиглах эрчим хүчний ихээхэн нөөцтэй гэж үзэж байна. Манай улс 200 гаруй орд, 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тоймлон тогтоосон байдаг. Эдгээр ордод асар их байгалийн хийн нөөц байх магадлалтай гэнэ. Одоогийн мэдэгдсэнээр хамгийн их нөөцтэй нь Тавантолгойн орд юм. Энэ сургаар Тавантолгой орд илүү үнэ цэнэтэй болж байна. Нүүрс эрчим хүчний гол хэрэгцээнээс гарч үеэ өнгөрөөх тэр үед байгалийн хий хүч түрэн орж ирэх нь зайлшгүй. Тавантолгойн ордын коксжих нүүрсийг олборлохын зэрэгцээ байгалийн хийг ч мөн ашиглах болж байна. Байгалийн хийг олборлох, ашиглахын тулд эхлээд нөөцийг нь нарийвчлан тогтоох шаардлага байгаа юм. Үүнд хөрөнгө оруулалт л дутаж байгаа. Хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхэд Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангах, утаанаас салгах шинэ гарц нээгдэнэ гэж харж болох билээ. Тавантолгойн метан хийг эрчим хүчинд ашиглах болбол Улаанбаатар луу хоолой татах бүтээн байгуулалтын ажил өрнөх нь дамжиггүй.

Т.Амартүвшин

2017.02 сар. Зиндаа сэтгүүл №3/503


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ган(59.153.115.185) 2017 оны 05 сарын 04

Хий бол байгаа байгаа. Гэхдээ 40 сая м3 хий бол юу ч биш гэсэн үг. Нэг айлын хэрэглээ жилдээ 2500 м3 байдаг юм. Тавантолгойн лицензийн талбайд 51 орчим тэрбум м3 хий бий. Түүний 40 орчим хувийг нь олборлож болох байх. Ер нь сав газрынхан хувьд ашиглавал хотоо нилээд хэдэн жил хангах боломжтой байх юм.

0  |  0
Ахмад уурхайчин(202.9.41.122) 2017 оны 04 сарын 19

Таван толгойн метан хийн нөөцийг тогтоох ажил эхлээгүй байгаа шүү дээ. Реклам шоу хийж олон нийтийн толгойг угаахаа болиоч. Энэ ажлыг эхлүүлэх хөрөнгө оруулагч одд ч алга. Дөнгөж оны эхэнд Эрдэнэс метан компани АМГТгазартай энэ ордын метан хийн эрлийн гэрээ байгууллаа. Энэ ажил дуусаад дараа нь нөөцийг нарийвчлан тогтоох хайгуул хийнэ. Олборлолтын цооног өрөмдөөд усыг шавхахад 1-1,5 жил гээд цаг хугацаа хэдэн жилээр үргэ:лжлэн байж дөнгөж олборлолт эхэлнэ. Дор хаяж 2-3жил дараа нь шигэрүүлнэ, тээвэрлэнэ.гээд зуун задгай далан хагархай хоосон яриа шүү. Бодитоор амьдралд буулгаж, инженер хүний а

0  |  0
Зочин(202.21.106.115) 2017 оны 04 сарын 19

Сайхан мэдэээ ...

0  |  0
зочин(122.201.22.75) 2017 оны 04 сарын 19

Сайхан мэдээ байна, хурдан амжуулж хотыг утаанаас салгах хэрэгтэй шүү

0  |  0
jochin(123.178.22.2) 2017 оны 04 сарын 19

Mongoliin uls toerchid saihan vgiig daanch arbin yaridag, gehdee bvteh yvm neg ch baihgvi. Oenoodor yariwal margaash martchihdag hvmvvs de.

0  |  0
b(103.9.90.66) 2017 оны 04 сарын 19

butdeg bol mun goyoo

0  |  0
Зочин(202.4.248.66) 2017 оны 04 сарын 19

Өөрсдөө дангаараа ашиглах хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй юманд зээл авч үрж байснаас тэр зээлээ ийм хэрэгтэй юманд зарцуулсан нь дээр. Улс 100% өмчилж өөрийн хөрөнгөөр хийх хэрэгтэй.

0  |  0
Top