“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид захиралдаа шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 19

  “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос компанийнхаа гүйцэтгэх захирал Д.Ариунболдод шаардлага хүргүүлсэн байна. Тус компанийн 203 ажилтан өнгөрсөн жил “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-нд түр шилжин ажилласан ба энэ хугацааны урамшууллыг тус компаниас “Эрдэнэс Тавантолгой” компанид шилжүүлсэн байна. Ти Ти Жи Ви Си Өү” компаниас ажилчдын урамшуулалыг шилжүүлсэн гэдгээ албан бичгээр мэдэгджээ.

Гэвч “Эрдэнэс Тавантолгой”-д ажилчдын урамшууллын цалин орж ирсэн ч дээрх 203 албан хаагчдад олгоогүй байна. Үүнтэй холбоотойгоор Үйлдвэрчний эвлэлээс шаардлага хүргүүлжээ. “Мөн энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг тодорхой шалтгаангүйгээр зогсоосон байна. Үүнтэй холбоотойгоор жолооч нар сул зогсолтын цалин урамшуулал авахаа дурьджээ. Жолооч нар ажилгүй болох эрсдэлтэй байгааг анхааруулжээ. 


 

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top