Хүн амины гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдийг шуурхай баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 19

2017 оны 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас урагшаа 35 километрт Шар хошуу гэх газар иргэн “Б” нь нас барсан байна гэх дуудлага мэдээлэл Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 7059102 тоот утсанд 2017 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагт ирсний дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийхэд иргэн “Б” нь бусдад хутгалуулсаны улмаас нас барсан сэжиг, таамаг илэрч, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй “О” гэгчийг улсын хэмжээнд шуурхай эрэн сурвалжилж, хэргийн газрын хамгаалалтанд бүрэлдэхүүн болон сумын хэсгийн цагдаа дэд ахлагч Д. Мөнхбаатар нар ажиллан Сайхан-Овоо сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч М.Бат-Эрдэнэ тус хэргийг үйлдсэн “О” гэгчийг мөрдөж Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас хойш айлд нуугдаж байсныг олж тогтоон баривчилж ажиллалаа. Одоо тус хэргийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна гэж тус аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haha(66.181.165.101) 2018 оны 11 сарын 23

yu ch gej bodohgui bn

0  |  0
ИРГЭН(202.179.23.27) 2017 оны 04 сарын 19

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ? САНААТАЙ ХҮН АМЬНЫ ХЭРЭГ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ХАР ТАМХИНЫ ХЭРГҮҮДЭД ЦААЗЫН ЯЛГҮЙ БОЛЧИХСОН УЧРААС ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГҮҮД АРД ТҮМНИЙГ АЙДАСТ ХҮРГЭЖ БАЙГААГ БОДОЖ ҮЗЭЭЧ.ТА НАР БУУТАЙ ХАМГААЛАГЧТАЙ БАЯЧУУД МӨН ХАМГААЛАГЧТАЙ.ГАНЦХАН ЯДУУЧУУДЫН АМЬ НАС ХУТГАНЫ ИРЭН ДЭЭР БАЙХАД ЯАЖ ЖАРГАЛТАЙ АЙДАСГҮЙ АЬДАРЧ ЧАДАХ ЮМ БЭ?

Top