Дорнод: Хилчид шуурганд уруудсан 2000 адууг тогтоожээ

2017 оны 04 сарын 21

Монгол орны ихэнх нутгаар сүүлийн өдрүүдэд цас орж, цасан болон шороон шуурга дэгдсэн. Шуурганы улмаас энэ сарын 19-нд 2000 орчим адуу улсын хилд тулж очсоныг Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн хилчид тогтоосон байна.

Тодруулбал, Дорнод аймаг хилийн 0132 дугаар анги, … дугаар заставуудын хариуцсан хэсгийн хилийн бүсэд улсын хилийн шугамаас 60-80 километрт нутагладаг Дорнод аймгийн Чойбалсан, Баянтүмэн сумын малчдын 2000 шахам тооны адуу шуурганд уруудаж хилийн шугамд тулжээ.

Улмаар Хилийн заставт хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байсан хилчид дээрх адууг улсын хил дээр тогтоож, иргэдэд хүлээлгэн өгсөнөөр, ард иргэдэд учирч болзошгүй 1,4 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, үүргээ амжилттай биелүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.155.216.64) 2017 оны 04 сарын 21

Sain bna . bayr hurgie

0  |  0
Top