Хүн амины гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдийг шуурхай баривчилжээ

2017 оны 04 сарын 22

Хүн амины гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдийг шуурхай баривчилжээ.

2017 оны 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас урагшаа 35 километрт Шар хошуу гэх газар иргэн “Б” нь нас барсан байна гэх дуудлага мэдээлэл Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 7059102 тоот утсанд 2017 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагт ирсэн байна. Энэ дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийхэд иргэн “Б” нь бусдад хутгалуулсны улмаас нас барсан сэжиг, таамаг илэрч, хэргийг үйлдсэн байж болзошгүй “О” гэгчийг улсын хэмжээнд шуурхай эрэн сурвалжилжээ. 

 Хэргийн газрын хамгаалалтанд бүрэлдэхүүн болон сумын хэсгийн цагдаа дэд ахлагч Д. Мөнхбаатар нар ажиллаж, Сайхан-Овоо сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч М.Бат-Эрдэнэ тус хэргийг үйлдсэн “О” гэгчийг мөрдсөн байна. 

Гэмт этгээд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас хойш, айлд нуугдаж байхад нь баривчилсан бөгөөд одоо тус хэргийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top