Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Дорнод аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллаж байгаатай холбогдуулсан уг ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Дорнод аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт ярилцлага хийж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн нэг болох эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.
Тэртээх 74 жилийн өмнө Дорнод аймгийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 19 дүгээр тогтоолоор Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдаж байсан түүхтэй.
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл ( 2 )
Ene hogiin hvn bnlei chi udahgvi ajilgvi bolno hvnii muu ih vzsen hvndee hariuni ochihl bolno
2 сарын дараа ажилгүй болно.