Хэнтий: Нэг иргэн архинд хордож НАС БАРЖЭЭ

Админ | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

Хэнтий аймагт энэ сарын 25-нд иргэд архинд хордож нэг иргэн нас барж, таван иргэн гүн хордлогын улмаас Улаанбаатар хот руу яаралтай хүргэгджээ.

Аймгийн ЗДТГ-аас гаргасан шийдвэрээр сар бүрийн 25-нд архи болон согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон байдаг билээ. Гэвч иргэд ямар нэгэн ААН-ээс архи худалдаж авч, хордсон байна. 

Цаашид архинд гүн хордсон иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглох аймгийн Засаг даргын шийдвэр гарчээ.

 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top