Бразил улс далайн гүнээс газрын тос олборлох технологийнхоо аюулгүй байдалд тавих хяналтаа чангатгалаа. Энэ шийдвэрийг Рио де Жанейро мужийн удирдлага, Байгаль орчны яам хамтран гаргажээ.
Мексикийн буланд олборлолт хийж байсан тавцан дээр дэлбэрэлт болж байгаль орчинд гамшиг учруулаад байгаа явдал энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна. Тус улсад Рио де Жанейро мужийн эргийн ойролцоо далайн гүнээс газрын тос олборлодог хэд хэдэн тавцан байдаг юм.
Мексикийн буланд өнгөрсөн жил болсон шиг үйл явдал энд ч мөн болж байсан бөгөөд 2000 оны эхээр гурван сая литр газрын тос далайн усанд алдагдаж байсан аж. Калифорни муж нутаг дэвсгэртээ далайн гүнээс газрын тос олборлох явдлыг бүрэн зогсоохоо мэдэгдсэн билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
mongol yaj bna???
mongol yaj bna???