Дорнод аймаг 2016 онд аймгийн хэмжээнд 9 сумын нутагт үр тарианы 20 аж ахуй нэгж 42.2 мянган га-д тариалалт хийсэн байна. Үүнээс 22,2 мянган га-д улаан буудай, 4,2 мянган га-д тосны ургамал, 3,8 мянган га-д гурвалжин будаа, 4,0 мянган га-д эмийн ургамал, 7,4 мянган га-д малын тэжээл тариалсан.
Уринш боловсруулалтыг 6 сумын 12 аж ахуй нэгж 21,8 мянган га-д хийж үүний 63,5 хувь химийн уринш эзэлж байна.2017 оны хаврын тариалалтад 1320 тн үрийн нөөцийг бүрдүүлж, 12 аж ахуй нэгж ирэх онд үрийн шинэчлэл хийхээр төлөвлөөд байна.
Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 10 сумын нутагт тариалангийн 20 аж ахуй нэгжийн 22 тариа бригадууд 43,9 мянган га-д тариалалт хийх төлөвлөгөөтэй байна. Үүний 61,2 хувь буюу 26,9 мянган га уриншид, 38,7 хувийг гуурс болон хаврын хагалгаанд тариалагдах юм. Хаврын тариалалт анхны үрэлгээг өндөр уулсын бүс Баян-Уул сумаас эхлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )