Хэнтий аймгийн ЗДТГ-ын харъяа агентлаг хэлтсийн дарга нарын шуурхай хуралдаанд тус аймгийн ЭМГ-ын дарга Ц.Гэрэлмаа “Энэ оны байдлаар 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 9 тохиолдол гарсан” талаар мэдээллээ.
0-5 насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь 2 тохиолдол дутуу төрсөн, Биндэр, Норовлин сумдад гэртээ гэнэт нас барсан 2, Өмнөдэлгэр суманд төрөлхийн цөсний цоргогүй төрөөд хагалгаанд орсон боловч үр дүн гараагүй 1, Биндэр суманд 1 настай хүүхэд аргамжаандаа боож нас барсан зэрэг тохиолдлууд байна.
Тус аймгийн хэмжээнд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 23.2 байгаа нь улс, аймгуудын дундажаас өндөр байгаа тул яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа аж. Иймд аймгийн ЭМГ, ЦГ, ГБХЗХГ-ууд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох, сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн төвүүдтэй харилцан уялдаатай ажиллаж, хүүхдийн эндэгдлийг бууруулах урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллагууд хоорондоо албан бичгээр харилцаж, мэдээллээ шуурхай солилцож байх талаар Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар үүрэг чиглэл өглөө.
Эх сурвалж:Хэнтийн мэдээ агентлаг
Сэтгэгдэл ( 1 )
уих-ын гишүүн агсан дарга болохоор хүүхэд олон үхэж бна уу эмнэлэгийн даргатайгаа тооцдоггүй болохоор үхээд бна уу