Талбайн теннисний Өсвөр үеийн Дархан-Уул аймгийн Аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай боллоо. Тэмцээнийг аймгийн Талбайн теннисний холбоо, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулсан бөгөөд ивээн тэтгэгчээр Бизнес радио 106.5 болон “Дархан хүнс” ХХК оролцжээ. Энэ удаагийн Аварга шалгаруулах тэмцээнд Дархан, Шарын гол сумын 7-16 насны нийт 80 гаруй өсвөрийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээн 4 насны ангилалд, ганцаарчилсан болон хосын төрөлд болж аваргуудаа шалгаруулав.
Медаль хүртсэн тамирчдад аймгийн Талбайн теннисний холбооны тэргүүн Г.Анхбаяр, холбооны тэргүүлэгч гишүүд болох Б.Цогбадрах Э.Ганболд нар болон дасгалжуулагч багш С.Сэлэнгэ, Х.Батбаяр нар шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Улсын аварга шалгаруулах “Дархан цом” тэмцээнийг 7 дугаар сард Дархан хотод зохион байгуулахаар Талбайн теннисний холбооноос төлөвлөж байгаа бөгөөд тус тэмцээнийг жил бүр Дархан хотод зохиохоор хэлэлцэж байгаа ажээ.
М.ГҮНЖИЛХАМ
Сэтгэгдэл ( 0 )