Завхан аймгийн прокурорын газраас аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улиастай сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Зөв амьдрал” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулжээ. Дээрх арга хэмжээнд Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Жаргалант, Чигэстэй, Богдын гол, өлзийт, Товцог зэрэг 6 багийн 90 гаруй иргэдийг оролцсон байна. Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын шинээр батлагдсан хууль тогтоожийг иргэдэд сурталчилж, иргэдийн нийгмийн идэвхи эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд Улиастай сумын 6 багийн иргэдийн дунд "Нэг минут- нэг мэдээлэл” мэдлэг сорих тэмцээнийг 3 төрлөөр зохион байгуулжээ. Тодруулж хэлвэл:
1. Баг тус бүрийн мэндчилгээ
2. Багийн ахлагч нарын дунд танин мэдэхүйн асуулт хариулт
3. Багуудын дунд хууль, эрх зүйтэй холбогдолтой асуулт хариулт .
Сэтгэгдэл ( 0 )