Гадаадад амьдарч, ажиллаж буй Монголчууддаа талархаж явах учиртай

2017 оны 05 сарын 20

Мэдээгээр ... Дэлхийн Банкны судалгаагаар 2015 онд гадаадад амьдарч буй Монголчууд орон гэртээ 265 сая ам.доллар илгээжээ ...

2017 он Улаанбаатар хот ... Би нэгэн байшингийн орой дээрээс ийм зураг авч суулаа ... Мэдээгээр гарсан зүйл толгойд эргэлдэнэ бас давхар нэг бодол... Хот их гоё болжээ ...

Гадаадад амьдардаг Монголчууд ... Нэг л мэддэг чихэнд танил үгс ... Миний мэддэг зураглал чинь юу билээ ...

2004 он. Солонгос улс Сөүл хот. Метроны Сүсэк буудалд хэвлэх үйлдвэрт гардаг байлаа. Шөнө ажиллаж байгаад нэг будаа айхтар халуун ногоотой шөл хэдэн кимчи иднэ. Хамтдаа ажиллаж байгаа ах эгч нар элдвийг хүүрнэнэ. Энэ 7 хоногт баривчилгаа гайгүй байвал Түндэмүн орж гэр луугаа хэдэн төгрөг явуулна даа. Манай хүү жоордан гэнэ үү нэг пүүз авна гээд зүтгээд байх юм тэр нь 200 доллар юм байх аа. Хөөрхий хөөрхий ааваасаа хол хэцүү өсөж байгаа юм яадгийн аваад л өгчихье. Ахын өөрийнх нь хөлийг харвал Намдэмүний захаас 20,000 воноор авсан болов уу гэмээр муухан нимгэн даавуун гутал угласан харагдана. Энэ мэтээр эрвийх дэрвийх элэг зүрхээрээ гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөн Монгол улс руу мөнгө явуулж байлаа. Тэр мөнгө үү ? Олон арван мянган айлыг хоолтой хонуулж олон ч жижиг том аж ахуйг амьдруулсан байх нь ойлгомжтой ....

2006 оны намрын сүүл сар Бээжин хот. Мушиюаны зах. Эрээнээс хүн тосох гээд үүрийн 5 цагт үүрэглэн зогсож байлаа. Бөөвийсөн бөөвийсөн хар куртиктай эгч нар хэдэн арваараа бууж ирэв. Би нэгнээс нь бичиг баримт аваад зогсож байтал хоорондоо ярих нь тод сонсогдов ... За шөнөдөө амжаад буцаад гарна шүү ... Хэдэн зуун эгч нар ийм байдлаар олон жил Монгол улсын ахуй хэрэглээний барааг шилж сонгож чирж ирлээ дээ. Бидний үзэн яддаг, үргэлж нулимдаг Хятад улсаас. Бид тэр хувцсыг өмсөж, аяганд нь цай ууж, бүх л газраа хэрэглэж буй...

Гадаадад амьдардаг Монголчууд учиргүй хувийн жаргалаа хөөгөөд Монгол улсыг орхиод явчихсан уу ? Үгүй ээ тэд өдийг хүртэл хэдэн зуун мянган айл өрхийг тэжээж ирсэн, тэжээсээр ч байна. Тэд хамгийн их хөдөлмөрлөсөн. Тэдэнд бид талархаж явах учиртай!

Ganjavkhlan Chadraabal

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
doogii(83.6.82.24) 2017 оны 05 сарын 23

erni gadaadad amidardag ulsuud calingaasaa tatbar daatgal bajrnii tyrees geed olon umiig amjuulj baiz ardni gardag,deerni olon hyyhedtei bol sar byr bajr hool syrgyyliin zardal hubcas ene ter geed bainga l yawuuldag bailaa,getel uuniig oilgoh hyn hobordoo,zarimdaa iim ezengyi uls baih gej boddog szyy,manai uls torczidiin buzar bulaig harhaar booljis hutgamaar,gadaadaas mongo jbuulaagyi bol bid basl ger horoolold amidrah baih daa,toroos tooj baigaa um alga,ezengyi eceggyi uls baih um,yadaz olon hyyhedtei ailiin 1hyyhdiig ynegyi syrgaz bolno,doo,ulsiin tetgelegni ebropiin orond hahuuliar ih irde

0  |  0
Ohin(60.120.9.19) 2017 оны 05 сарын 21

Eniig unshaad, huuhduudee usguj, surgahiin tuld Solongost olon jil hund ajil hiisen aaviigaa bodood, nulims tsiilegnelee. Sain yavj achiig ni hariulnaa!

0  |  0
Gadaadad amidragch(223.39.190.127) 2017 оны 05 сарын 21

Yamar unen ug heleevee.bayayrlallaa.unendee humuus l gadaadad ajil hiiheet booliin hudulmur hiilee geed bdag bolohoos bish bid nar chine ter orniihoo irgedees mi undur tsalintai ajil hiij bdag yum shuudee.

0  |  0
Жагаа(119.199.247.61) 2017 оны 05 сарын 21

Монгол улсаас дусал усны гарлаггүй доллар олж байна.Ар гэртээ мөнгө явуулна иддэг уудаг өмсдөг зүүдэг бүх хэрэглээгээ авна тэр хэрэглээг нь хийдэг зардаг олон хүн орлогтой байгаа шүү.2011 онд байр авах гэсэн 2 өрөө 60 сая өнөр хороолол шинээр ашиглалтад ороод бэлэн 58 сая баянмонгол 70 саятай байсан чинь 100 мянган айлын орон сууц гээд нэмэгдээд 100 саяар авсан хэрвээ төр тэгэж нэмээгүй бол 60 аар байр аваад хадгаламжиндаа 40 саятай үр хүүхдээ гайгүй сургуульд сургах л байсан байх.байр аваад мөнггүй буцаж яваад яг машин авах гэхээр татвар нэмчихдэг төр засаг гай болж байнаа

0  |  0
Ник(166.137.8.111) 2017 оны 05 сарын 20

265 сая чинь бүхэл бүтэн нэг сонин үеийг төрүүлчээд байгаа гэдгийг харж байгаа байхаа гж бодож байгаа шүү. Гадаадад байгаанууд чинь орхиод явсандаа гэмэрхээд асуусан болгоныг нь өгсөөр байгаад Монголд ажил хийдэггүй, амьдрах арга ухаанд суралцаагүй, хүний арга эв олж чаддаггүй, залхуу мөртөө том том ярьсан нөхдүүдийг төрүүлчээд байгаа

0  |  0
Bolor(107.77.72.122) 2017 оны 05 сарын 20

Tednii chin neg bna aa Gants xuugeesee xol junduu jil bolj bna Mongol sxan xugjiltei bsan bol uy gej ingej yavax ve gej bodox ue irdeg shuu. Mongolin ard tumendee bayarlaj yavdag shuu. Uls turchid n mongoloo gesen bodoltoi tsuuxun bayachuud n enerengui baix boltugai. Mongoldoo xairtai Minii ex nutag

0  |  0
Зочин(122.201.22.246) 2017 оны 05 сарын 20

Энэ яг үнэн, гадаадад ажиллалаг хүүхдүүдийнхээ буянг эдэлж явна. Энд байсан бол нас зүсээр нь ялгаад ажил олдохгүй хэцүү

0  |  0
Od(94.234.33.249) 2017 оны 05 сарын 20

Ene yag unen shuu! Ted nariig hariin soyoliig shutleel gedeg! Getel ted ar ger, ah duugee chirehiin tuld amidarch baigaa ulsiinhaa yosig ni dagaj usiig ni uuj baij l ted ar geree amidraltai ni zalguulj yavaa shuu! Uuniig uls oron uneleh yostoi

0  |  0
зочин(202.179.31.45) 2017 оны 05 сарын 20

Энэ хямралтай хүнд үеийг гадаадад хоолоо хасаад зүтгэж яваа залуусийн хүчээр л давна даа тэр залууст чин сэтгэлээсээ баярладаг

0  |  0
Top